Хоёрдугаар сард анхны бороо орж, ховор үзэгдэл болов

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сард анхны бороо орж, ховор үзэгдэл болов

Хоёрдугаар сард анхны бороо орж, ховор үзэгдэл болов

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод өнөөдөр энэ оны анхны бороо оржээ. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр тус аймагт Цельсийн 10-15 градус дулаан байсан аж.

Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ  “Бороо орсон талаар мэдээлэл бидэнд ирээгүй ч аймгийн урд хэсгээр борооны үүл ажиглагдаж байна. Энэ бол бороо орох өндөр магадлалтай гэсэн үг. Мөн өнөөдөр агаарын температур Цельсийн +10-аас +15 хүрсэн нь бороо ороход нөлөөлсөн болов уу. Энэ жилийн хувьд хоёрдугаар сар олон жилийн дундажтай харьцуулахад дулаахан байсан. Ер нь хоёрдугаар сард бороо орох нь маш ховор тохиолдол” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
19
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж