Ерөнхий сайд Куба улсын элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Куба улсын элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхий сайд Мануэль Марреро Круз баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээг Элчин сайд уламжиллаа. Цар тахлын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, оны эцэс гэхэд 100 сая тун вакцин үйлдвэрлэн нийт хүн амаа дархлаажуулж, үлдсэн хэсгийг нь  гадаадын улсуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг хэлэв.

Харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлж, Ерөнхий сайд Мануэль Марреро Круз-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Өндөр, дээд түвшний айлчлал харилцаанд чухал ач холбогдолтой гэж үздэгээ тэмдэглэв. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэх хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, “Монголын нууц товчоо”-г испани хэлээр дахин хэвлүүлэн, сэтгүүл, телевизийн хэд хэдэн тусгай дугаар гаргасныг дурдав.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, анагаах ухаан, биотехнологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж