Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа

Хоёр улс уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэж, үүнд хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдлагууд чухал хувь нэмэр оруулсныг хэлэв. Соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн салбарын  харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад хоёр удаа айлчилж уламжлалт найрсаг харилцааны бат бөх үндэс суурийг тавьсан. БНАСАУ харилцаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хувиршгүй байр суурь баримталж байгааг Элчин сайд тэмдэглэв. Талууд мөн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болор 2021-02-26 88.125.80.192

хойд солонгос манай орныг эзлээсэй… улс гэж явахад ичээд байх юмаа…. хэзээ ч хөгжиж үзээгүй болхоор

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-02-26 202.9.47.20

кимийн дарангуйлалыг эсэргүүцэж хойд солонгостой дипломат харилцаагаа таслах ёстой баймаар улс орноо дээвэргүй шорон болгосон дэглэмийг шүүм:жлэлтэй ханлдах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж