НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нийслэлд үнэт цаас гаргах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахална. Нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, шаардлагатай төслийн мэдээлэл, бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг НИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулах юм. Хөрөнгийн зах зээл сэргэж байгаа энэ цагт нийслэл бонд гаргах нь эдийн засгаа дэмжсэн алхам болно гэж үзэж байгаа юм. Манай улс өмнө нь орон нутгийн бонд гаргаж байсан удаагүй. Тиймээс энэ ажил манай улсын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг болох юм.
Нийслэл үнэт цаас гаргах замаар улаанбаатарчуудын өмнө тулгамдаж байгаа орон сууцжуулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаар 2020 оны Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ дагуу уг ажил хийгдэж байна. Нийслэл үнэт цаас гаргах ажилд НИТХ-ын тэргүүлэгчид хяналт тавин ажиллах юм.
НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
зочин 2021-02-26 202.179.26.30
хотоор тоглох нь дээмуусайн хулгайчууд
ккккккк 2021-02-26 203.217.139.240
Энэ хүн чинь ажлаа хийж чадахгүй байна гээд халагдаа биз дээ, гэтэл одоо Үнэт цаас гаргах ажлыг ахална гээд сууж байхын, чаддаг болов уу Та минь ээ
Зочин 2021-02-26 202.55.180.58
нэрлэсэн үнэ нь 100 000 төгрөг , бууруулсан хүү тооцсон нь 95000 аар 3.6 , 12 сараар гаргах
Хаширдаггүй МАНгар вэ 2021-02-26 103.26.195.154
Энэ дахиад баахан загнуулнаа тэнэг сдаак чинь. Наад бондыг чинь 20 хэдэн жил улиг болтол ярьсан, шал худлаа эд.
Зочин 2021-02-26 43.242.243.190
1-р орлогч ямарч үүрэг рольгүй кк бүхнийг 2 нь хийнээ энэ сумьяа ЕС-ийг сайхан доромжилж байнаа кк эр хүн