Та элэгний мэс засалд 28 сая, бөөрний хагалгаанд 6 саяыг төлнө | News.MN

Та элэгний мэс засалд 28 сая, бөөрний хагалгаанд 6 саяыг төлнө

Та элэгний мэс засалд 28 сая, бөөрний хагалгаанд 6 саяыг төлнө

Та элэгний мэс засалд 28 сая, бөөрний хагалгаанд 6 саяыг төлнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр /2021.02.26/ хэвтүүлэн, эмчлүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.


 Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолоор төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан байна. Энэ тогтоол гуравдугаар сарын 1-нээс шинэчлэн гэрээ байгуулсан төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хэрэгжиж эхлэх гэнэ.

Өмнө нь хэвтүүлэн, эмчлүүлэх тусламж үйлчилгээний төлбөр 400 мянган төгрөг байсан. Суурь тарифыг олон жил шинэчлээгүй байсан. Ингэснээр суурь тарифыг 850 мянган төгрөг болгож шинэчилсэн. Хуучин оношийн хамааралтай бүлгийн журамд 300 асуудал оруулсан бол одоо 400 оношийг хэвтүүлэн, эмчлүүлэх тусламж үйлчилгээгээр үзүүлнэ.

Ингэснээр 190 онош нэмсэн гэсэн үг. Эдгээрийн 182 нь хамтын төлбөргүй бөгөөд 101 эмийн эмчилгээ, 81 нь мэс заслын эмчилгээ. Тодруулбал, тархины шигдээс, харвалт, зүрхний шигдээс, төрөлхийн гаж хөгжлүүд /нүд, сэтэрхий уруул, тагнайн сэтэрхий, зүрхний гажиг, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, гэмтлийн гаралтай үлдэц, түлэгдэлт, осголт, хөдлөлтөөс шалтгаалсан үхжилт, улсын төсвөөр үзүүлдэг халдварт, нярай, сэтгэц, төрөх, хорт хавдар/ багтаж байна.

Мөн үлдсэн 308 нь иргэн, даатгуулагч хамтын төлбөр төлнө. Өөрөөр хэлбэл онош дотор бодлогын зохицуулалт хийсэн. Элэгний хорт хавдар гэсэн оношоор шилжүүлэн суулгах мэс засал 113.6 сая төгрөгийн өртөгтэй. Даатгалын сангаас 85.221 сая төгрөгийг төлж, иргэн та 28.407 сая төгрөг төлөхөөр болжээ. Бөөрний мэс засал 25.452 сая төгрөгийн өртгөөс 6.363 сая төгрөгийг иргэн төлнө.

 Тус газрын Ахлах мэргэжилтэн н.Баярболд мэдээлэл өгөхдөө “Нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн 10 эрүүл мэндийн байгууллага гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Улсын хэмжээнд 969 хүнд энэ төрлийн үйлчилгээг үзүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолд төлбөрийн хэмжээ шинэчлэн батлагдсан. Хэрвээ гемодиализийн аппаратаар тусламж үйлчилгээ авбал нэг тохиолдлыг 125 мянган төгрөгөөр тооцож санхүүжүүлнэ. Хэвлийн диализийн тохиолдол бүрийг 55 мянган төгрөгөөр тооцож санхүүжүүлэхээр зохицуулсан. Уг тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, цахилгаан, эмч, сувилагч нарын бүх зардал багтсан. Иргэд сардаа болон улиралдаа шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Шинжилгээний зардал үүнд ороогүй байгаа.

Энэ тогтоолоор өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээг зохицуулсан. Үүнд, томограф аппарат, зүрхний эхо, MRI орно. Тухайн өвчний онош нь ерөнхий шинжилгээгээр тодрох боломжгүй нарийн эмнэлгийн хэрэгслээр онош тодруулах шаардлагатай тохиолдолд зөвхөн эмнэлгийн заалтаар хийлгэнэ. Мөн дээрээс нь манай газрын хяналт дор энэ шинжилгээг хийнэ.

Энэ үеэр холбогдох мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Жишээлбэл, улаан хоолойн хорт хавдартай иргэн хагалгаанд орвол хорт хавдар гэдгээрээ ямар нэгэн хамтын төлбөргүйгээр шинэчилсэн журамд орсон. Харин өвчтөн хувийн эмнэлэг сонгосон бол тухайн эмнэлэг нь манай байгууллагатай хийсэн гэрээгээ шинэчилсэн байх ёстой. Манайх төрийн эмнэлгүүдтэй үндсэн гэрээгээ үргэлжлүүлэж, мэс заслын тусламж үйлчилгээг хийж байгаа. Мөн нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна тусгай өрөөны үйлчилгээний төлбөр нэмэгддэг шүү.

Бас нүдний болор солиулахад өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээний жагсаалтад ордог. Төрийн эмнэлгүүдэд гуравдугаар сарын 1-нээс шинэчлэгдсэн журам мөрдөгдөнө. Хэрэв хувийн эмнэлэгт энэ хагалгааг хийлгэвэл шинэчилсэн гэрээ хийсэн эсэхийг нь лавлаж асуухыг зөвлөлөө. Мөн хүүхдийн нэг шүдийг эмчлэх өртөг 45 мянган төгрөг бөгөөд үүнд бүх төрлийн эмчилгээ багтана. Харин гурваас дээш шүд эмчлүүлэх бол төлбөрэй гэдгийг албаныхан мэдээллээ.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-26 64.119.25.43

Tarhinii shigdees gej yamar ovchin be bdag uu

Avatar

Зочин 2021-02-26 66.181.187.234

эмнэлэгт хэвтэхэд хамаг эм тариаг гаднаас авахуулдаг байдалд хяналт хийж чаддаггүй, бас суурь тариф нь юун өндөр юм 5-6 хонуулаад л эмнэлгээс гаргачихдаг ш дээ. Даатгуулагчийн мөнгө уйлах биш, даатгалын эмч нар чадваргүй болохоор шалгалтаа ч олигтой хийж чадахгүй наад мөнгөөр чинь эм тариа биш баахан засвар хийгдэх байхдаа….

Avatar

Өвгөн Балдан 2021-02-26 122.201.21.67

Эмнэлэгийн нэр томьёо маш нарийн учир Олон улсын хэвшсэн нэр томьёог хэрэглэх нь зүйтэй. Өвчтөний оношлогоог зөв тогтооход ач холбогдолтой. Энд хэлний өв соёл ямарч хамаагүй.

Avatar

Зочин 2021-02-26 192.82.69.48

"Операция"-ыг монголоор "Мэс засал" гэдэг боловсон эерэг хэллэг байсаар атал заавал эвдэх, задлах, хагалах, бутлах, зүсэх утгатай "Хагалгаа" гэдэг хатуу харш хэллэг хэрэглэх ямар хэрэг байнаа?????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж