АНУ-ын ахлах сургуулийн сурагчдыг тусгаарлах майхан шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын ахлах сургуулийн сурагчдыг тусгаарлах майхан шүүмжлэл дагуулав

АНУ-ын ахлах сургуулийн сурагчдыг тусгаарлах майхан шүүмжлэл дагуулав

АНУ-ын Вашингтон мужийн Уенатчи хотын нэгэн ахлах сургууль сурагчдаа цар тахлын халдвараас хамгаалах хачирхалтай санаа хэрэгжүүлжээ. Тухайлбал, сурагчдыг тус тусад нь маш жижиг, давчуу майханд зогсоосон байна. Зарим эцэг эхчүүд тус аргыг шоолон доог тохуу хийсэн бол зарим нь хүчтэй эсэргүүцэж, хүүхдийн хүчирхийлэл хэмээн унтууцсан байна.

Уенатчи хотын тус ахлах сургуулийн сурагчид нэгдүгээр сарын 26-нд хөл хорионоос гарч, хичээлдээ дахин явж эхэлжээ. Гэвч цар тахлын халдварын тоо буурахгүй байгаагаас болж сургууль дээр чөлөөтэй суралцах боломжгүй байна.

Нутгийн нэгэн хэвлэлд нийтлэгдсэнээс харвал сурагчид хөгжмийн хичээлдээ тус тусдаа нэг нэг ногоон жижиг майханд зогсон оролцож байгаа нь харагдана. Зургийг харсан эцэг эхчүүд зарим нь “Энэ бол эцэг эхчүүдийн нүднээс далд хүүхдүүдэд хэрхэн ханддагийн баталгаа. Сургуулийн захиргаа, ичгүүр сонжуургүй хөгшчүүд ирээдүйн бүхэл бүтэн нэг үеийн хүүхдүүдийг ингэж доромжилж буй нь галзуурал. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдүүдийг нь хүчирхийлж буй явдал” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

АНУ-д муж бүр дотоод байдлаасаа хамаарч сургуулиудаа харилцан адилгүй нээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөмөгцөө 100 хоногийн дотор олонх сургуулийг нээхээ амласан юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж