Хятад ядуурлыг халж, монголчууд хүнсний талоноор амь зогоосоор

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Хятад ядуурлыг халж, монголчууд хүнсний талоноор амь зогоосоор

Хятад ядуурлыг халж, монголчууд хүнсний талоноор амь зогоосоор

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр (2021.02.25) сүүлийн найман жилийн хугацаанд 100 сая иргэнээ ядуурлаас гаргаснаа зарласан бол Монгол Улсын Хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа “Энэ сард 43 мянган өрхийн 235 мянган иргэнд хүнсний талон хүргэсэн" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Хил залгаа хоёр орны энэхүү мэдээ Хятадад 100 сая хүн ядуурлаас гарч, Монголд 235 мянган иргэн хүнсний талоноор амьдарч байгааг илтгэнэ.

Сар шинийн өмнө Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөрөө танилцуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын нэг хүнд ногдох орлого 4000 ам.доллартай тэнцэж байна, 6000 ам.долларт хүргэнэ” гэж хэлсэн нь нэг хэсэгтээ л шуугиулж билээ.

Хөдөлмөр эрхэлдэг нь цалингаа бодож бодож, “Хаа байна, тэр 4000 ам.долларын орлого” гэцгээн эрэл сурал болсон.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллээр Монголын нэг хүнд ногдох орлого 4000 ам.доллар хүрэх нь битгий хэл 43 мянган өрхийн 235 мянган иргэн хүнсний талоноор амь зууж буйг энэхүү статистик мэдээллээс харж болохоор байна. Нөгөө талд энэ бол төрд бүртгэгдэж, хүнсний тусламж авсан иргэдийн тоо.

Хэрэв Монголын Улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, мөн компани, иргэдээс монголчуудад хүргэсэн хүнсний туламж зэргийг оруулан тооцвол түүнээс ч том тоо харагдах болов уу.

Цар тахлын улмаас ажлын байр үгүй болж, хумигдсан ч гэлээ УИХ-ын даргын хэлсэнчлэн нэг хүнд ногдох орлого 4000 ам.доллар байсан бол Монголд 235 мянган иргэн хүнсний талоноор амьдралаа залгуулахдаа тулж, тартагтаа тулах байсан уу.

Хэрэв нэг хүнд 4000 ам.доллар ногдож байгаа юм бол яагаад цалин амьдралд хүрэлцэхгүй байна вэ, УИХ-ын дарга аа.

Нэг хүнд ногдох орлогыг 6000 ам.долларт хүргэнэ гэж “бүлт үсрэх” яах вэ, ядаж л 4000 ам.долларт нь хүргээд хүнсний талоноор амьдардаг иргэдийнхээ тоог бууруулмаар байна.

Өмнөд хөрш найман жилийн хугацаанд 100 сая иргэнээ ядуурлаас гаргаж, дундаж төвшинд хүргэж, Монголд сүүлийн таван жилд МАН эрх барихад хэчнээн иргэнээ ядуурлаас гаргасан бэ?

Ардын нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ үеэрээ сүүлийн таван жилийн хугацаанд Засгийн эрх барихдаа иргэдийнхээ амьжиргааг сайжруулсан уу, муужруулсан уу гэдэг дээр нэг тоймтой дүгнэлт хийхгүй бол гурван сая хүний 40 шахам хувь нь ядуу амьдарч байна шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж