Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт хоёр зүйлийг хэн хүнээс илүү хүсч байгаа гэнэ. Эхнийх нь Хабиб Нурмагомедовыг эргэн октагонд нь авчрах бол нөгөөх нь КонорМакГрегор болон Дастин Пойрье нарын гурав дахь тулааныг зохион байгуулах.
Дана Уайт энэ сарын сүүлээр Лас Вегас хотод Хабибтай уулзахаар болжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс Дастиныг аварга болох ёстой гэж ярихыг сонссон. Гэхдээ Дастин, Конор, Гаетже нар бүгд Хабибд ялагдсан. Тэд бүгд даагаа нэхэхийг хүсч байгаа байх. Удахгүй хэн жинхэнэ аварга гэдгийг нь олж мэднэ. Хабибыг үгүйсгэх хүн байхгүй. Тэр юу хүссэнээ хийж, ярьж болно. Хабибыг үл хүндэлсэн залуу гарч ирвэл тэр хариуг нь барина гэдэгт итгэж байна. Хабиб надтай уулзъя гэсэн. Тэр ямар ч шалтгаангүй надтай уулзахгүй” хэмээжээ.
Хабиб Нурмагомедов өнгөрсөн оны аравдугаар сард Жастин Гаетжег ялсныхаа дараа 29-0 гэсэн амжилттай зодог тайлж буйгаа зарласан билээ. Гэвч UFC-ийн хөнгөн жингийн аваргын бүс одоог хүртэл түүнд хадгалагдаж байгаа. Гагцхүү Хабиб өөрөө бүсээ өгөхийг хүсч байгаа ч Дана Уайт зүгээр авах бодолгүй байгаа аж.
Тэгвэл үүний хажуугаар Конор-Дастин гэсэн гурав дахь тулааныг ойрын хугацаанд зохион байгуулахыг Дана Уайт зорьж байна. Конор, Дастин хоёр өнгөрсөн сард хоёр дахь тулаанаа Абу Дабид хийж, Дастин хариугаа авсан.
Холбоотой мэдээ