Нүүрс, зэсийн баяжмалын экспорт нэмэгджээ | News.MN

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт нэмэгджээ

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт нэмэгджээ

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт нэмэгджээ

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 21-ний өдрүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн, тогтвортой үргэлжилжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 19-ний өдрүүдэд Монголбанкны худалдан авсан үнэт металл 1.518.3 кг-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 64.1 хувиар буурчээ.

Зэсийн баяжмалын экспорт 194.4 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 мянган тонноор нэмэгдсэн байна. Нүүрсний экспорт 3.893.5 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 42.9 хувиар өсчээ. Төмрийн хүдэр, баяжмалын экспорт 1026.3 мянган тонн хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Газрын тосны экспорт өсч, өнгөрсөн оны мөн үеэс 457.1 мянган баррелиар нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-26 203.91.115.47

Тоон дээрээ анхаараач.

Avatar

Зочин 2021-02-26 192.82.72.89

Алтаа дахиад нүүрсэн доороо нууж гаргаад эхэлжээ хөөрхий.

Avatar

Болд 2021-02-26 122.201.26.172

Өнгөрсөн оны мөн үеэс, өмнөх оны мөн үеэс гэж аль цаг хугацааг бичээд байна. Ижил утгатай биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж