Лэйди Гагагийн нохдыг нь дээрэмдэхийн тулд хүнийг дөрвөн удаа бууджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Лэйди Гагагийн нохдыг нь дээрэмдэхийн тулд хүнийг дөрвөн удаа бууджээ

Лэйди Гагагийн нохдыг нь дээрэмдэхийн тулд хүнийг дөрвөн удаа бууджээ

АНУ-ын дуучин Лэйди Гагагийн нохдыг дээрэмдсэн этгээдүүд салхилуулж явсан хүнийг нь дөрвөн удаа буудсан хэрэг гарчээ.

Лэйди Гагагийн франц бульдог үүлдрийн гурван нохойг салхилуулдаг 30 настай Райан Фишер энэ сарын 24-нд нутгийн цагаар 22:00 цагийн үед ажлаа хийж байгаад цээжиндээ дөрвөн удаа буудуулсан байна. Цагдаа нарыг очиход Фишер арайхийн амьсгалж байсан тул яаралтай ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Азаар эмч нарын мэдээлснээр тэрбээр бүрэн эдгэрэх боломжтой гэнэ.

Дуучны нохдыг Кожи, Хатагтай Ази, Густаво гэдэг аж. Гэмт этгээдүүд Кожо, Густаво хоёрыг аваад явсан гэнэ. Харин Хатагтай Ази дээрэмчдээс зугтаан төөрснийг цагдаа нар эсэн мэнд олсон аж. Түүнийг цагдаагийн газарт хүргэсэн бөгөөд дараа нь дуучны бие хамгаалагч ирж авсан гэнэ.

Лэйди Гага одоогоор Италид байгаа бөгөөд гурван нохигоо Фишерт даатган үлдээсэн байжээ. Болсон явдлыг сонсоод дуучин маш ихээр хямарсан бөгөөд алдагдсан хоёр нохойныхоо төлөө 500 мянган ам.доллар санал болгожээ.

Харин цагдаа нарын мэдээлснээр хэргийн сэжигтнүүд нь саравчтай малгай өмссөн Африк гаралтай хоёр эр бөгөөд тэд хэргийн газраас BMW машинаар зугтаасан гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж