Пентагоны мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зөвшөөрлөөр агаарын хүчин Сири дэх Ираны цэргийн байгууламжууд руу довтолжээ. Тус ажиллагаа нь Ираны талаас пуужин хөөргөж, Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудруу халдсаны хариу аж.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зөвшөөрлийн дагуу Сирийн зүүн хэсэг дэх Иранд төвтэй зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудыг нутгийн цагаар энэ сарын 25-ны 18:00 цагт бөмбөгдөн сөнөөсөн байна.
Тэрбээр өмнө нь Сирийн газар нутагт бөмбөгдөгч онгоц илгээх нь Ирак дахь цэргийн баазууд руу Иранаас пуужин харвасны хариу хэмээн мэдээлж байсан ч өдгөө болсон явдлыг Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах зорилготой хэмээн тайлбарлаж байгаа гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Хезболлах, Сайид аль Шухад тэргүүтэй зэвсэгт бүлэглэлүүдийн Дейр-эз-Зор мужийн Аль-Букамал тохгонд байрлаж байсан хэд хэдэн байгууламжууд сөнөсөн гэнэ.
Үүнээс өмнө нь зэвсэгт бүлэглэлүүд Багдад дахь ногоон бүс, Балад агаарын хүчний бааз, Иракийн Ербил олон улсын нисэх онгоцны буудал зэрэг газруудруу хоёр долоо хоногт хэд хэдэн удаа пуужин харван халдсан юм. Гэвч чухам ямар зэвсэгт бүлэглэлүүд халдлагыг зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ