Ши Жиньпин төр барьснаас хойш 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин төр барьснаас хойш 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргажээ

Ши Жиньпин төр барьснаас хойш 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргажээ

Хятадын дарга Ши Жиньпин төрийн эрх барьсан найман жилийн хугацаандаа 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргаснаа өчигдөр (2021.02.25) зарлажээ. Тэрбээр Бээжин хотод болсон ядууралтай тэмцэх үйлсэд амжилт гаргасан хүмүүст одон медаль гардуулах ёслолын арга хэмжээний үеэр ийнхүү ярьсан байна.

Ши Жиньпин энэ амжилтаа “Түүхэнд бичигдэх том ялалт” хэмээн тодорхойлоод, “Одоо мөрдөгдөж байгаа стандартаар хөдөө орон нутгийн 98.99 сая иргэнийг хэт ядуурлаас гаргаж, засаг захиргааны 832 нэгж, 128 мянган тосгоныг энэ ангиллаас гаргасан байна” гэж мэдэгджээ.

Хятадын эрх баригчид жилд 620 ам.доллар хүрэхгүй орлоготой хүнийг хэт ядууд тооцдог боловч гадаадын мэргэжилтнүүд үүнийг дэлхийн стандартаас доогуур гэж үздэг. Дэлхийн банк өдөрт 1,9 ам.долларын орлоготой хүнийг хэт ядууд тооцдог бол Хятадын стандартаар 1,6 ам.долларын орлоготой хүнийг хэт ядуу гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж