АНУ-ын Johnson&Johnson вакциныг хэрэглээнд нэвтрүүллээ | News.MN

АНУ-ын Johnson&Johnson вакциныг хэрэглээнд нэвтрүүллээ

АНУ-ын Johnson&Johnson вакциныг хэрэглээнд нэвтрүүллээ

АНУ-ын Johnson&Johnson вакциныг хэрэглээнд нэвтрүүллээ

Дэлхийн дахинд таван төрлийн вакцин хэрэглэж байсан бол өчигдрөөс АНУ-ын Johnson&Johnson үйлдвэрийн аденовирусийн викторт суурилсан вакциныг хэрэглээнд нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар 260 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатандаа байгаа бол улс орнууд:

  • АНУ, ХБНГУ-ын РНХ уурагт суурилсан “Файзер”
  • Их Британи улсын векторийн вируст суурилсан “АстраЗенека”
  • АНУ-ын РНХ уурагт суурилсан “Модерна”
  • ОХУ-ын аденовируст суурилсан “Спутник V”
  • БНХАУ-ын идэвхгүйжүүлсэн вакцин “Синофарм”
  • АНУ-ын аденовирусийн векторт суурилсан Johnson&Johnson гэсэн зургаан төрлийн вакциныг тус тус хэрэглэж байна.

Манай улсын хувьд энэ сарын 23-аас covid-19 халдварын эсрэг дархлаажуулалт эхлүүлснээс хойш дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 4926 хүн вакцинд хамрагджээ. Энэ нь хүн амын зорилтот бүлгийн 35 хувийг эзэлж байгаа аж.

ВАКЦИНД ХАМРАГДСАН ИРГЭД ХОЁР ХОНОГ УСАНД ОРОХГҮЙ, АРХИ ТАМХИ ХЭРЭГЛЭХГҮЙ

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ: 

-Дэлхийн дахинд өдөрт 6.2-6.5 сая хүн вакцинд хамрагдаж байна. Үр дүнд нь, нэгдүгээр сарын 21-ээс хойш халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр вакцин үр дүнтэй байгаа ч эрүүл ахуйн дэглэмийг хослуулах нь зүйтэй. Манай улсын хувьд АстраЗенека вакцинаар дархлаажуулалт эхлүүлснээс хойш дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эхний ээлжинд бид цар тахлын голомтонд ажиллаж, батлагдсан тохиодллуудтай ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнуудад вакцин хийж байгаа. Дүүрэг бүрт ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдын дархлаажуулалтын хувь өндөр байгаа юм. Вакцин хийлгэсний дараа хариу урвал үзүүлнэ. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 21.5 хувь нь халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, бие арзайх зэрэг хариу урвалын шинж тэмдэг илэрч байна. Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт нийт 39 цэгээр дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Иргэд вакцин хийлгэсний дараа тариулсан хэсгийг маажихгүй, гар хүрэхгүй, хоёр хоног усанд орохгүй, архи тамхи хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-02-26 64.119.26.223

Оросын вакцин дэлхий даяар эрэлттэй байна сайны нь мэдээд л эрэлттэй байгаа. Одоо өөр вакцин макцин гэлгүйгээр орос вакцин дээр тогтвол яасан юм бэ.Хүн ам нь тариулаад дуусахаар олдоц гайгүй болох байлгүй.

Avatar

Худлаа ярихаа боль. Хулхи оросыг авах хүн байхгүй. 2021-02-26 203.98.77.115

Хөндлөнгийн гадаад хяналт огт хийгдээгүй вакцин. Хамгийн түрүүнд жанхуу болоод Оросын троллуудад тариарай. Тариулахгүй гэвэл яг Оросууд шиг нь хүлж байгаад тариарай.

Avatar

Зочин 2021-02-26 202.126.89.1

МАНАЙ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ДЭМБ-ЭЭС АЛБАН ЁСООР БАТАЛСАН САЙН ВАКЦИНУУД ОРУУЛЖ ИРЭЭСЭЙ.

Avatar

Зочин 2021-02-26 103.26.195.158

Цэг дээр нь очоод өөрийн хүсэлтээрээ хийлгэж болох болов уу. Зорилтот бүлэг биш л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж