Турк улсад бүтэн жил гацсан циркийн хүүхдүүд эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Турк улсад бүтэн жил гацсан циркийн хүүхдүүд эх орондоо иржээ

Турк улсад бүтэн жил гацсан циркийн хүүхдүүд эх орондоо иржээ

Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Турк улсад тоглолтоо хийхээр очоод Covid-19 цар тахлын улмаас эх орондоо буцаж чадахгүй, бүтэн нэг жил амьдралын хүнд нөхцөлд байсан "Шонхоодой"  циркийн хүүхдүүд өчигдөр эх орондоо ирлээ. Эдгээр хүүхдүүдээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяад эх орондоо буцахад нь туслаач гэсэн хүсэлт тавьсан байна. Ингээд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хүүхдүүдийн хүсэлтийн дагуу холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн байна. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдийн онгоцны тийзний зардлыг Гадаад эдийн засгийн хамтын харилцааны байгууллагын Турк-Монголын бизнесийн зөвлөлийн удирдах хорооны гишүүд, тусгаарлалтын зардлыг ГХЯ-ны хамт олон шийдвэрлэж өгчээ.

Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өөрийн цахим хуудсандаа "Туркт бүтэн нэг жил гацсан хүүхдүүд эх орондоо ирлээ.

Хилийн чанадаас Монголчууд маань эх орондоо ирж эхэлсэнд баяртай байна. Дэлхийн өнцөг булан бүрээс иргэд хандсаар байгаа.

Өнөөдөр Истанбул- Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр Турк улсад тоглолтоо хийхээр очоод Covid-19 цар тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй, бүтэн нэг жил амьдралын хүнд нөхцөлд байсан Шонхоодой циркийн хүүхдүүд эх орондоо ирлээ.

Хүүхдүүдийн хүсэлтийн дагуу холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал танд талархал илэрхийлье.

Мөн хүүхдүүдийн онгоцны тийзний зардлыг бүрэн шийдэж өгсөн Гадаад эдийн засгийн хамтын харилцааны байгууллагын Турк-Монголын бизнесийн зөвлөлийн удирдах хорооны гишүүд, тусгаарлалтын зардлыг шийдсэн ГХЯ-ны хамт олонд талархал илэрхийлж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж