Танил хятад дуу: Энэ дуу нь Хятадын төв телевизийн Сар шинийн үдэшлэгт зориулан бэлтгэгдсэн дуу болно. Дууны үгийг Чяо Юй бичиж, аяыг Ван Мин зохиож, Хятадын алдарт дуучин Ли Гү-И 1984 онд Төв телевизийн Цагаан сарын анхны үдэшлэгээр дуулж байжээ. Үүнээс хойш энэхүү дуу нь Цагаан сарын концертын хөтөлбөрт зайлшгүй ордог дууны нэг болжээ. Анхлан дуулсан Ли Гү-И болон үе үеийн залуу дуучид энэ дууг дуулсаар байна. Энэ жилийн Цагаан сарын үдэшлэгийн концертод 25 дахь удаагаа дуулагдлаа.