Энэ дуу бол хятад хэлээр дуулагдсан сонгодог дуунуудын нэг. Дууны шүлгийг Сүнь-И бичиж, хөгжмийг Вэн Чиши зохион, 1973 онд Чэнь Фэньлань хэмээх дуучин анх дуулж олны хүртээл болгосон хэдий ч 1977 онд Тайванийн нэрт дуучин Дэн Лижюнь буюу Тэрэса Тэн дуулснаар сонсогчдыг байлдан дагуулсан байдаг. Тус дууг Тэрэса Тэнг дуулснаас хойш мөн Жан Гүөрүн /Leslie Cheung/, Мэй Яньфан /Anita Mui/, Лю Дэхуа /Andy Lau/ зэрэг Хятад байтугай дэлхий даяар алдартай олон од, үе үеийн уран бүтээлчид коверлож дуулсан.
Холбоотой мэдээ