“Анна Каренина” жүжгийг дахин тайзнаа тоглоно | News.MN

“Анна Каренина” жүжгийг дахин тайзнаа тоглоно

“Анна Каренина” жүжгийг дахин тайзнаа тоглоно

“Анна Каренина” жүжгийг дахин тайзнаа тоглоно

Оросын зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 3-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийсэн. Тус театрын уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын 4-нөөс "Анна Каренина" жүжгээ дахин тайзнаа тоглох гэж байна.

Үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийж байгаа аж. “Анна Каренина” сонгодог жүжгийг нэг сарын хугацаанд 12 мянган үзэгч үзсэн байна.

Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан.

Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээсэн. Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тус тус тоглож байна.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээж буй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-02-26 124.44.59.30

Сайхан Монгол жүжиг тоглож болдоггүй юмуу? хайран цаг, хайран мөнгө зардал. Бид монголчууд биз дээ? эсвэл оросын харъяат, хараат юмуу? 70 гаруй жил оросын албан бус колони, түүхий эдийн түшиц газар байж дампуурснаа санагалзаад, батлаад байдаг юмуу?

Avatar

Зочин 2021-02-26 202.126.88.53

Teneg orosuuddaa taarsan teneg zohiol!!!

Avatar

Зочин 2021-02-26 122.201.24.27

Баярмааг харахаар Каренина ийм л бүсгүй байх дах гэсэн төсөөлөл буудаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж