Оросын дипломатууд Хойд Солонгосоос түрдэг тэргээр хил гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Оросын дипломатууд Хойд Солонгосоос түрдэг тэргээр хил гарчээ

Оросын дипломатууд Хойд Солонгосоос түрдэг тэргээр хил гарчээ

Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын яамны найман ажилтан гэр бүлийн хамт түрдэг тэргээр эх орондоо ирсэн талаар Оросын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Хойд Солонгос нь covid-19 цар тахлын улмаас өнгөрсөн онд хилээ хаасан. Дипломатууд хоёр улсыг тусгаарладаг Түмэн голын гүүрийг төмөр зам дээр тавьсан түрдэг тэргээр туулсан гэнэ.

Ингэхдээ ачаа тээшнүүдээ ачиж, хүүхдүүдээ суулгаад нэг километр гаруй зайнд түрсэн байна. Тэдний дунд насанд хүрсэн ганцхан эрэгтэй хүн байсан нь Пёньян дахь Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Владислав Сорокин байжээ.  Үүнээс өмнө Оросын хил хүртэл 32 цаг галт тэргээр, хоёр цаг автобусаар явж ирсэн байна.

Түмэн голыг гаталж, эх орныхоо газар шороонд хөл тавьсных нь дараа тэднийг ОХУ-ын гадаад хэргийн яамны ажилтнууд угтаж, автобусаар Владивосток хотод хүргэжээ. Дипломатчид тэндээс нисэх онгоцоор гэртээ харих аж.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХахаХаха
9
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж