Жо Байдены гадаад бодлого Трампын алдааг засна

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Жо Байдены гадаад бодлого Трампын алдааг засна

Жо Байдены гадаад бодлого Трампын алдааг засна

46 дахь Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын дэлхий дэх манлайллыг шинэчлэх олон улсын үзэл санаа, амбицтайгаар суудалдаа суулаа. Тэрбээр Дональд Трампын “АНУ нэгдүгээрт” хэмээх хэт үндсэрхэг, алдаатай үзэл болон хувийн ашиг сонирхолд тулгуурласан явцуу бодлогыг эсэргүүцэн, илүү алсын хараатай бодлого хэрэгжүүлнэ хэмээн амласан юм.

Жо Байден өмнөх Ерөнхийлөгчийн холбоотнуудаасаа холдсон, автократуудыг өөгшүүлсэн, АНУ-ын эрчим хүчний салбарыг хөсөр хаясан зэрэг алдаатай бодлогуудыг ил, тодоор шууд шүүмжилж байгаа билээ. Түүний хэлж байгаагаар Трамп Парисын гэрээнээс гарч, Хятадтай өрсөлдөөнгүй хэт дарамталсан бодлого хэрэгжүүлсэн нь АНУ-ын нэр хүндийг унагаажээ.

Гэхдээ гадаад бодлогыг зөвхөн Ерөнхийлөгч өөрийн дураар зохицуулдаггүй билээ. Тиймээс Байден ч мөн адил зөвхөн өөрийн дур зоргоор гадаад бодлого боловсруулахгүй гэсэн үг. Түүнээс гадна Байден дотооддоо цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх зэрэг шийдэх маш том асуудлуудтай тулгарч байна.

Мөн Байдены хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг санхүүжүүлэх нь боломжгүй биш хэдий ч нэлээд хүнд байх бололтой. Олон улсад Байдены баг ихэвчлэн илүү ядуу буурай, ядарч доройтсон хүмүүстэй ажиллах шаардлагатай болдог. Тиймээс Байдены гадаад бодлого өдгөө олон улсад либерализм ухарч, үндсэрхэг үзэл сэргэж, хүчирхэг өрсөлдөөнүүдийн стратеги ихэсч буй шинэ бодит байдлыг тусгахгүй бол бүтэлгүйтэх эрсдэлтэй хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Харин Байден энэ бүхнийг маш сайн мэдэж, хаанаас эхлэх ёстойгоо ойлгосон бололтой. Тэрбээр Америкийн үнэт зүйлсийг шинэчлэхийн төлөө шийдэмгий алхамууд хийж, улмаар АНУ-ыг дахин үлгэр жишээ, хүчирхэг орон болгохоо амласан юм. Түүнчлэн тэрбээр төр барих хугацаандаа амжуулж, бүх арчилсан орнуудын дунд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж хуралдах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Байдены гадаад бодлогын хувьд цаг уурын өөрчлөлтийн асуудал нэн тэргүүнд тавигдах асуудал юм. Тиймдээ ч Жо Байден тангараг өргөмөгцөө хамгийн түрүүнд АНУ-ыг Парисын гэрээнд буцаан нэгтгэсэн билээ. Ингэснээр АНУ гэрээнд нэгдсэн бусад орнуудын адил 2050 он гэхэд хүлэмжийн хийгүй улс болох үүрэг хүлээж байгаа юм. Тиймдээ ч Ардчилсан намын цаг уурын өөрчлөлттэй холбоотой төлөвлөгөө нь цаг уурын өөрчлөлтийг багасгах, эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэх, судалгаа хийх тал дээр асар их хөрөнгө оруулах саналтай байна.

Түүнчлэн Байден цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийгүй орон болоход бусад улсын үлгэр дуурайл болж манлайлах, бусад улс орон бүр дотооддоо цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүчин чармайлт гаргахад нөлөөлнө хэмээн амласан юм.

Мөн тэрбээр сонгуульд өрсөлдөж байхдаа Трамптай мэтгэлцэх үеэрээ “Монголын бохир, чанаргүй нүүрсийг дэлхий дяар тарааж байгаа Хятадын эсрэг бодлого баримталж, нүүрсэнд өндөр татвар ноогдуулна“ хэмээн хэлж байсан удаатай билээ.

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын хүчин чармайлт эрчимжиж, ихэнх улсууд 2050 он гэхэд, Хятад 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй болох зорилт тавьсан юм. Гэвч Австрали энэ тал дээр хичээл зүтгэл муутай байна хэмээн олон улс шүүмжилж буй. Тиймээс Жо Байден манлайллаа Канберра хотоос эхлүүлэх бололтой.

Мөн Байден АНУ-ын холбоотнуудтайгаа харьцах харилцааг сэргээж, түүнийгээ Хятадтай өрсөлдөхдөө ашигтайгаар эргүүлэх, цаашлаад нийтлэг ашиг сонирхлоо ахиулах бодлого баримтлахаа илэрхийлжээ. Иймд АНУ олон талт төлөвлөгөөнийхөө дагуу Трампын алдаануудыг засч, ДЭМБ, дэлхийн худалдааны байгууллага зэрэгтэй дахин холбоо тогтоож буй.

Эх сурвалж: ASIASOCIETY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж