Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшилжээ | News.MN

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшилжээ

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшилжээ

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшилжээ

МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн  тусгай үүргийн нислэг цаг агаараас шалтгаалан нэг хоногоор хойшилжээ. Маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр төлөвлөж байна.

Өмнөд Солонгосын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарч, хүчинтэй хугацааг заавал нягтална уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авах боломжтойг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батаа 2021-02-26 41.203.88.58

Шинжилгээгээ аль хэдийн өгсөн хүмүүсийн 72 цаг нь хэтэрчихвэл дахиад өгөх болж байна. Завхарсын бээ

Avatar

Зочин 2021-02-26 192.82.72.149

Одоо 5сард хилээ нээхээр болж байгаа бол чартер нислэгээ зогсоогоод хил нээх бэлтгэл онгоц дотоод асуудлаа цэгцэлж байсан нь дээр дээ тэр болтол хэсэгхэн хүлээж болох л байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж