Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно | News.MN

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно

2018 онд Сонгинохайрхан дүүрэгт анх “Өглөөний гудамж” байгуулж байсан. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэх гэж байна. Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.

Ингэснээр иргэд номын сан, сургалт дамжаа, төрийн үйлчилгээ авахаар заавал 09:00-10:00 цагийг хүлээх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашлаад иргэд өглөөний цагийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм. “Өглөөний гудамж”-ийг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус дүүрэгт хэд хэдэн газар байгуулж байсан нь үр дүнгээ өгч, иргэдийн талархлыг хүлээсэн ажлын нэг болж байсан юм. Энэ удаа уг ажлыг үргэлжлүүлж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бий болгохоор ажиллаж байна. Гаднын ихэнх хотод Morning street буюу “Өглөөний гудамж” байдаг. Энэ жишиг удахгүй ийн Монголд нэвтрэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нүд чих 2021-02-26 59.153.114.208

Сонин дээрээ соохолзоно,сониноо буурахаар таахалзана гэж үг байдаг. Тэгээд ч монголд жилийн 5 сар л ашиглана, бусад хүйтний саруудад ашиглахгүй, хог шороонд дарагдаад, тэгэсхийгээд унтрах байхдаа.

Avatar

Unshigch 2021-02-26 202.9.40.226

Urt tsagaanii barilgiig buulgaj orchin uyiin barilga barih heregtei odoo ene baigaa ni ogotnii nuh shig olon jijig mash zavaan zambaraagui orohoos ch oi gutmaar bohir anhaaraldaa avah tsag ni bolson

Avatar

Зочин 2021-02-26 202.21.108.245

Дүүоэг өүр Шөнийн гу даа амжтай болое. СБД хуучнаа сэргээе. ЧД урт цагааны гудамж, БЗД Чингис з.буудалтай гудамж, ХУД Мишээл, БГД 3,4-хороолол, СХД Саппоро хавийг шөнийн гудамж болгое

Avatar

Зочин 2021-02-26 103.26.194.67

00-oo shiideerei dee yadaj. Yer ni yamar ch heregtei yum.

Avatar

Зочин 2021-02-26 49.0.142.111

түрүүчийн хийсэн гудам байгаа шдээ. ямар хэрэгтэйн. борооны ус нь ч зайлдаггүй

Avatar

Зочин 2021-02-26 103.57.95.173

Халдвар ахиад 10 хоногт буцаад хэвэндээ орно. Больж үз хүмүүс бөөгнөрч болохгүй.

Avatar

Анхаа 2021-02-26 202.126.89.186

Сандагсүрэн СХД-ийг архичин, согтуучуул, тэнэмэл, оронгүй хүмүүс, тамхи ширхэглэн худалдагчид, гар дээрх наймаа, ТҮЦ нэртэй хогийн цэгүүдийн гудамж болгосон байж Нийслэлийг самрах нь байна. Энэ нөхрийг зайлуулсан гээд байсан яасан юм, ,

Avatar

Зочин 2021-02-26 66.181.189.211

Эхлээд хог шороо тоосноосоо сал бохир заваан орчноо цэгцэл

Avatar

Зочин 2021-02-26 202.126.90.137

Зөв өө, эхлээд хог шороо, бохир заваан байдлаасаа сал, дараа нь орон гэргүй, бункёрчин хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийд, мөн хотоо цэцэрлэгжүүл, тэгээд дараа нь иймэрхүү ажлаа хийвэл зүгээр дээх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж