39 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ | News.MN

39 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ

39 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ

39 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булангийн гүүр гэдэг газар өчигдөр /2021.02.25/ шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд иргэн Б, туслах жолооч М нарын жолоодож явсан Хово загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байсан. Дээрх иргэдийг  Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.  Холбогдох байгууллагаас тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна. 

Энэ өдөр мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Хустайн даваа гэдэг газар Хово” загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унажээ. Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэсэн гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-26 103.9.90.100

Цагаан даваанд онхолдож шатахуун асгарснаас өчнөөн олон хүний амь насыг хохирсон хэрэг юу болсон бэ?

Avatar

Зочин 2021-02-26 66.181.182.152

Шатахуун, шатах тослох материал тээвэрлэх автомашин болон жолоочийг нь тусгай өндөржүүлсэн шалгуураар шалгаж, дасгалжуулан сургаж бэлтгэж, тусгай эрх зөвшөөрөл олгодог байгаачээ. Замын цагдаагынхан, Зам Тээврийн яам албад үүнийг хийх ёстой. Асаж дүрэлзээгүй нь яамай даа. Өмнө нь баахан хүн шатаагаа биздээ. Яасан сургамж авдаггүй хөлдүү гарууд вэ… Гэхдээ л хөрс байгал бузарлаад хаячихлаа….

Avatar

Уншигч 2021-02-26 192.82.73.27

Саяхан дундговьд бас нэг шатахуунтай машины чиргүүл салж унасан дээрхтэй нийлээд 3 боллоо 7 хоногт шүү, оношилгоо засвар үйлчилгээ анхаарал сэрэмж нь муудаад байна уу, угаасаа ийм муу машин юм уу, ашиглалтын хугацаа нь дууссан юм уу

Avatar

orosiin mashin avaldaa 2021-02-26 64.119.26.226

hujaa mashinaa gej ayaultai shuu

Avatar

Сүхбаатар дүүргийн иргэн 2021-02-26 202.9.40.169

9 тонн дизелийн үнэ 20 шахам сая төгрөг олно. Байгаль орчин бохирдуулсныг үнэлбэл багагүй мөнгөөр үнэлэгдэнэ. Унасан машин этэргэ засахд бас зардал орно. Хүний амь эрсдвэл, гэмтэж эмчлүүлбэл бас зардалгарна. Ер нь тэгээд машин , тэргээ техник талаас нь бүрэн бүтэн байлгаж сэлбэг тоногоо базааж, техникийн үзлэгийг байнаг хийлгэж зардал гаргавал ийм мэт аваарь гарахгүй. ас тэгээд замаа байнга засаж тордож байх ёстой шүү дээ.

Avatar

БЗД-ийн иргэн 2021-02-26 202.9.40.169

Асгарсан дизел, бензин, нефтийн бүтээгдэхүүнийг хөрсөнд булж аргалахаа болиоч, цаана чинь шорооноос ялгаж аваг технологи байна. Байгаль орчноо хамгаалах нь хүн бүр, улс нийгмийн үүрэг шүү.

Avatar

Зочин 2021-02-26 66.181.184.16

Шороо асгаад болоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж