Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны таван зөвлөх, нэг ахлах зөвлөхтэй ажиллана. Ерөнхий сайдын зөвлөхүүд нь Л.Оюун-Эрдэнэд бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ гэж заасан байдаг.
Ерөнхий сайд ахлах зөвлөхөөрөө УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг, Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэнг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр А.Амундраг, Эдийн засаг хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилсон. Мөн эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй Монгол болгоход Ерөнхий сайдад олимпийн аварга Н.Түвшинбаяр туслана.
АХЛАХ ЗӨВЛӨХ Ж.ЭНХБАЯР
УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн үед ахлах зөвлөхөөр нь томилогдож байв.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
- 1999 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1996-2000 онд*Нэхий* ХХК, *Сүлжмэл* ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ий захирал
- 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
- 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга
- 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
- 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.
ГАДААД ХЭЛ:
- Англи
- Орос
ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ Л.ЦЭДЭВСҮРЭН
Өмнөх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэнг Ерөнхий сайд Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөрөө томилсон. Тэрбээр хуульч мэргэжилтэй.
Боловсролын байдал:
-1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
-1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
-1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
-2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй.
Ажилласан байдал:
-1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
-1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
-1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
-1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
-2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
-2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
-2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
-2020.05.13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
2020.07.07-ноос 2021.01.21 хүртэл БШУ-ны сайдаар ажилласан.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨХ А.АМУНДРА
Цагаан сарын өмнөхан МАН-д элссэн "Бодь" группын А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилсон. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 15 жил ажилласан туршлагатай. Боловсрол, Eagle, Movie box зэрэг телевизүүдээс бүрдсэн “Масс медиа” компанийг удирдаж байсан.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ Э.БОЛОРМАА
Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилжээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХ Н.ТҮВШИНБАЯР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй Монгол болохыг иргэддээ уриалж байгаа. Энэхүү уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулахаар томиллоо.
Холбоотой мэдээ