Тамирчдаа хүчирхийлсэн дасгалжуулагч амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Тамирчдаа хүчирхийлсэн дасгалжуулагч амиа хорложээ

Тамирчдаа хүчирхийлсэн дасгалжуулагч амиа хорложээ

АНУ-ын гимнастикийн дасгалжуулагч Жон Геддерт бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны хэрэгт холбогдон шалгагдах явцдаа амиа хорложээ. АНУ-ын Мичиган муж улсын прокурор Дана Несселийн мэдээлснээр Жон Геддерт Пүрэв гаригийн өдөр нас барсныг олсон байна.

Жон Геддерт нь 2012 оны Олимпийн наадамд АНУ-аас оролцсон гимнастикийн багийн дасгалжуулагчаар ажилласан аж. Гэвч Жон Геддерт болон гимнастикийн багийн эмч Ларри Нассар нарыг олон зуун тамирчинг хүчирхийлсэн, хүний наймааны золиос болгосон гэх хэрэгт буруутган 24 зүйл ангиар мөрдөн шалгаж байжээ. 63 настай Жон Геддерт нь Нассарын ажиллаж байсан Мичиган дахь сургалтын төвийг эзэмшдэг байв.

Ларри Нассар нь 2018 онд 250 гаруй охины эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргээр 300 жил шоронд хорих ял сонссон юм. Түүний шүүх хурлын үеэр гимнастикийн олон тамирчин Жон Геддертийн эсрэг мэдүүлэг өгчээ. Гэмт хэргийн хохирогчдын олонх нь 13-16 насны охид аж. Мөн тэрбээр хүний наймааны 14 хэрэгт шалгагдаж байсан ба тамирчдыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг байжээ. Жон Геддерт Пүрэв гаригийн өдөр хэргээ хүлээхээ мэдэгдсэн боловч товлосон цагтаа ирээгүй аж. Улмаар хууль хяналтынхныг очиход гэртээ нас барсан байв.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж