"Вакцины дараа халуурвал дархлаа тогтож байна гэсэн үг" | News.MN

"Вакцины дараа халуурвал дархлаа тогтож байна гэсэн үг"

COVID-19

"Вакцины дараа халуурвал дархлаа тогтож байна гэсэн үг"

"Вакцины дараа халуурвал дархлаа тогтож байна гэсэн үг"

Хөл хорио суларч, covid-19 халдварын эсрэг дархлаажуулалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар "АстраЗенека" вакцины 150 мянган тунг энэ сарын 23-нд хүлээн авсан өдрөөс вакцинжуулалт эхэлсэн ба 18-аас дээш насны иргэд хамрагдах юм. Энэ талаар ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэлээс тодрууллаа.


-Энэ сарын 23-нд дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хүн амын хэчнээн хувь нь вакцинд хамрагдаад байна?

-Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд 3112 хүн вакцинд хамрагдсан. Энэ нь эхний удаад дархлаажуулахаар төлөвлөсөн зорилтот бүлгийн 22 хувийг эзэлж байна. Бид covid-19 халдварын эсрэг “АстраЗенека” вакцинаар эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14.092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн.

Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр вакцин хийлгэснээс хойш 3-5 хоногт халуурах, ядрах зэрэг хариу урвал хүмүүст илэрч байгааг дурдсан. Вакцины хариу урвал үзүүлж буй хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл?

Вакцин био бэлдмэл хийлгэж буй хүмүүст хэсэг газрын, ерөнхий биеийн урвал гардаг. Хэсэг газрын гэдэгт вакцин тарьсан булчин орчимд улайх, загатнах, өвдөх, тухайн хэсгийг булчирхай цочих зэрэг шинж тэмдэг бий. Ерөнхий биеийн гэдэгт жихүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байна. “АстраЗенека” вакцинд хүн амын 18-аас дээш насны иргэдээ хамруулж байна. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 3-5 хувьд ямар шинж тэмдэг илэрч байна вэ гэдэг судалгаа явуулахад жихүүдэс хүрэх, бага зэрэг халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Энэ нь дархлаа сайн тогтож байна гэсэн үг. Тухайн хүн вакцины эсрэг хариу урвал өгч, дархлаа тогтож байна гэж бид үздэг. Вакцины хариу урвалын шинж тэмдэг 2-3 хоногийн дараа арилна. Харин шинж тэмдэг удаан хугацаанд илүү хүчтэй үргэлжилбэл заавал эмчид хандах ёстой. Дархлаажуулалтын явцад вакцины хариу урвалд 40-өөс дээш наснынхан мэдрэг байна.

-Манай улс эхний ээлжид БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "АстраЗенека" вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Синофарм" компанийн "Verocell" вакцины 300 мянган тунг хүлээн аваад байна. Төрийн байгууллагуудад вакциныг хуваарилж байна уу. Төрийн албан хаагчдын хэчнээн хувь нь ямар вакцинд хамрагдаад байна?

Вакциныг төрийн байгууллагуудад хуваарилахгүй. Дархлаажуулалтын 20 цэгээр вакцин хийж байна. Нэн түрүүнд бид зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Covid-19 халдварын эсрэг тэмцэхэд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчид. Эмч эмнэлгийн ажилтнуудаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,  түргэн тусламж, эрчимт эмчилгээ, өрхийн эмнэлгийн эмч нарыг хамруулж байна. Мөн Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий онцгой байдал, цагдаа,  мэргэжлийн хяналт, хил гааль зэрэг төрийн албан хаагчдыг хамруулж байна. Covid-19 халдварын эсрэг "АстраЗенека" вакцинд эхний ээлжид эрүүл мэндийн 8640 ажилтан, хувийн хэвшлийн 4100, төрийн албан хаагчдын 3800, нийгмийн ажилтан 3000. Мөн эрсдэлт бүлгийн буюу 55-64 насны хүн вакцинд хамруулахаар төлөвлөсөн.

-Дархлаажуулалт эхлүүлэхээс өмнө вакцин хадгалах бэлтгэл ажлыг хангасан. Хадгалалтын горим, тоног төхөөрөмж найдвартай юу?

-Монгол Улсад covid-19 халдварын эсрэг вакцин хадгалах 3 түвшний тоног төхөөрөмж бэлтгэсэн. Тиймээс вакцины хадгалалт хамгаалалтын горим, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж найдвартай. Эхний ээлжид хүлээн авсан вакин 2-3 градуст хадгалах горимтой. Задалсан вакциныг 6 цагийн хугацаанд хэрэглэх заалттай.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмнэлгийнхэндээ хэзээч муу вакцин хийхгүйшдээ. 2021-02-26 202.126.90.65

Энэ бичсэн хүмүүс болио хө. Вакцин хийлгэж байгаа хүмүүс чинь эхний ээлжинд эмнэлгийн ажилчид байгаа шүү дээ хө. Тэд нар ямар вакцин хийлгэх гэж байгаагаа уншиж харж бараг барьж үзэж байж хийлгэж байгаашдээ. Юу гэж эмч эмнэлгийн ажилчиддаа муу юм хийлгэж хүндрүүлэхийг бодох юм. Ёстой эсэргүү муу санаатай хүмүүс бна даа

Avatar

Зочин 2021-02-26 202.55.188.86

Mongoliin tur vaccine gej heleed yu ch hiij magadgui

Avatar

Чи ичихгүй өөрийн хүсэлээр хийлгийшдээ 2021-02-26 202.126.90.65

Манай монголын төр эрүүл монгол хүмүүстэй байхын төлөө ажиллаж байгаа. Дэлхий тэр аяараа нэгдэж вакцинаа судалж зөвшөөрсөн вакцинаа сайн анддаа бэлэглэж байгаа нь бат юм даа. Яаж гутаах гээд чадахгүй ээ ха ха ха. Чи хийлгэх гээд гөлөн гөлөн гээд мөдхөн нүүрээ улалзуулан нүдээ бүлтийлгээд вакцин хийж байгаа эмнэлэг рүү гүйх болно. Ха ха ха ха ккккк

Avatar

Zochin 2021-02-26 87.66.142.201

Ene hun buruu tailbar ugch bna da, zaawal haluurah yosgui, hun bolgonii bie uuruur huleej awch urwal yawagdana, uneheer Astra Zeneca mun l bol haluurahgui

Avatar

Зочин 2021-02-26 98.42.137.30

Халуурахгүй бол та Спутник V- ын туршилтанд оржээ гэж ойлго…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж