Төмсний ургац гуравны нэгээр буурна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Төмсний ургац гуравны нэгээр буурна

Фото photl.com  сайтаас

Гангийн улмаас төмс, сахрын манжингийн ургац 30 хувиар буурна гэсэн дүгнэлтийг Оросын мэргэжилтнүүд хийгээд байна. “Росгидромет” агентлагийн тэргүүн Александр Фролов энэ тухай РИА Новости агентлагт мэдээлжээ.

Фроловын мэдэгдлээр 2010 оны хэт халуун зуны улмаас Орост үр тариа өмнөх жилийнхээс гуравны нэгээр, буурсан бөгөөд Оросын цаг уурын алба энэ жилийн ургацын хэмжээг 67-70 сая тонн байна гэж  хэлжээ. Наймдугаар сарын 15-наас оросууд үр тарианы дутагдалд орохгүйн улмаас тариа гаргахыг хориглож байгаа юм. Оросын шийдвэрээс Египет, Турк, Сири, Иран, Ливи ба Израиль нэлээд хүнд байдалд орох юм.

Хориг үйлчилж эхэлтэл Орос үр үр тарианы экспортоо 22-10 сая тонн хүртэл буулгаж магадгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж