Сурвалжлага: Дахин 1 хүүхэд хүчирхийлүүлсэн нь тогтоогджээ | News.MN

Сурвалжлага: Дахин 1 хүүхэд хүчирхийлүүлсэн нь тогтоогджээ

Сурвалжлага: Дахин 1 хүүхэд хүчирхийлүүлсэн нь тогтоогджээ

Сурвалжлага: Дахин 1 хүүхэд хүчирхийлүүлсэн нь тогтоогджээ

НЭМЭЛТ:

Хоёр ч хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх  Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өнөөдөр /2021.02.26/ 10:30 цагийн үед очив. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах тус цогцолбор нь хүүхдийн төв, залуучуудын төв гэсэн хоёр байртай. Хүүхдийн төвийн барилга нь дөрвөн давхар бол, залуучуудын төв нь гурван давхар аж. Хашааны үүдэнд “Covid-19 цар тахлын халдвар, хамгааллын дэглэмд шилжсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн чиглэлийн дагуу гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичиг хаджээ. Хэрэг гарснаас хойш тус цогцолборыг зорих хэвлэл мэдээллийн байгууллага олон байсан ч дотогш  орж орчин  нөхцөл байдалтай танилцаж чадаагүй юм. Энэ удаа ч мөн адил  цогцолборын удирдлагууд зөвшөөрөл өгөхгүй цоожтой хаалганы  цаанаас биднийг  буцаав. Учир нь Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших  Нийслэлийн Засаг даргын тамгийн газарт хуралтай, харин эрхлэгч  нь “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх шалтгааныг харуул хамгаалалтын ажилнаараа дайсан юм.

Ямартай ч харьяа газарт нь хүчирхийллийн хэрэг гарсан учраас Засаг дарга Д.Сумъяабазар бажигдаж байгаа бололтой. Тиймдээ ч цогцолборын удирдлагуудтай ойр, ойрхон хурал зарлаж өчигдөр /2021.02.25/ өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна. Энэ үеэр  Засаг дарга Д.Сумъяабазар “Манай улс шиг “Энэ бол хүүхдийн асрах байр” гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Орон сууцны хороолол дунд ялгахын аргагүй орчинд хүүхдүүдээ хамгаалж, сургаж, тэндээс хүүхдүүд ялгаварлан гадуурхалд өртөлгүй нийгэмдээ гардаг. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Хүүхдийг хүн болгох, амьдралын ирээдүйг нь залж өгөх ёстой асран хүмүүжүүлэх газрын хүүхдүүд өнөөдөр засан хүмүүжүүлэхээс гарсан юм шиг харизмыг гаргаж байна. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү” хэмээн тус  цогцолборын удирдлагуудад хатуу сануулсан байна.  Тус цогцолборт хэрэг гарснаас хойш нэмэлтээр сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, ээлжийн нийгмийн ажилтан, байрны жижүүр багш зэрэг мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлажээ.


 

Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан 11 настай хүү бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарч, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Тухайн үед хохирогч хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг 14 болон 16 настай хоёр хүү бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн  гэх мэдээлэл гарч байсан юм. Улмаар шалгалтын явцад нэмж нэг хохирогч, нэг хүчирхийлэл үйлдсэн хүүхэд тогтоогдсон байна.

Дээрх хэрэг хоёр хохирогч, гурван холбогдогчтойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, гэм буруугийн шүүх хуралдаан товлогдох шатанд явж байгаа аж.

Хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийг Хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэл зүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авчээ. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдийг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм байна. Нийслэл Улаанбаатар хотод асрамж, халамжийн 28 төвд 878 хүүхэд байна. Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өнөөдрийн байдлаар 74 хүүхэд амьдарч байна. Тус цогцолборт нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучууд амьдардаг. Дээрх хүүхдүүдийг нэг ээлжид есөн багш харж ханддаг аж.

Албаныхны үзэж буйгаар төвд байгаа хүүхдийн тоо, тэдэнд анхаарал халамж тавих багш нарын тооноос хэт давсан байгаа нь дээрх хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэжээ. Тиймээс уг асрах байрны удирдлага аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

ХЭҮК ӨНӨӨДӨР /2021.02.26/ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙНЭ

Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ гомдол, хяналт  шалгалтын хэлтсийн референт А.ЭНХБААТАРаас дээрх асуудлаар тодруулга авлаа.

-Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатай байгааг Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 11 настай хүү хүчирхийлүүлсэн хэргээс харж болохоор байна. ХЭҮК-ын төлөөлөл  дээрх сургалт хүмүүжлийн цогцолборын  нөхцөл байдалтай танилцаж үзсэн үү?

-Дээрх хэргийн талаарх мэдээллийг бид хүлээж аваад Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборын үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийн байгууллагуудтай уулзсан. Уулзалтын үр дүнд албаны эх сурвалжуудаас авсан мэдээлэлд тулгуурлан тус байгууллага дээр хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзсэн. Хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага дотор ийм харамсалтай хэрэг гарсан нь ажилтан алба хаагчийн хүрэлцээ хангамж, хүний нөөцтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс ХЭҮК-оос хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрх, ажилтан алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд гэсэн хоёр том сэдвийн хүрээнд дээрх байгууллага дээр өнөөдөр /2021.02.26/ хяналт шалгалтыг хийнэ. ХЭҮК-ын тухай хуулийн 22.2-т зааснаар мөрдөн байцаалтад байгаа эсхүл шүүхээр хянан шийдвэрлэгдсэн Эрүүгийн болон захиргааны хэргийн гомдлыг хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл, хэргийн харьяаллаасаа хамаарч цагдаа, тагнуул АТГ буюу эрх бүхий байгууллага шалган тогтоодог. Хэргийг шалгаж байх явцад хохирогч, сэжигтэн зэргээс үл хамааран хүний эрхийг хуульд заасан байдлаар хэрэгжүүлээгүй үйлдэл гарсан эсэх асуудлаар ХЭҮК-т гомдол гаргавал түүнийг шалган шийдвэрлэн хянах хяналтын прокурорт шалгуулахаар ханддаг эрх зүйн зохицуулалттай.

-Хараад байхад ноцтой хэргүүд дээр ХЭҮК яагаад дуугарахгүй байна вэ. Ажлаа хийхгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэд өгдөг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ямарваа нэгэн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдаж байгаа эсэхийг бол байнга хянадаг. Тухайн нөхцөлд ХЭҮК хөндлөнгөөс мэдээлэл хийх нь хэрэгт нөлөөлөх үндэслэл болж болзошгүй нөхцөл байдал үүсчихдэг. Хэрэгт хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх ёсгүй. Харин гомдол гаргагч этгээдүүдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мөрдөн байцаалтыг хуульд заасан хэм хэмжээг зөрчиж явууллаа гэх гомдол их  ирдэг. Үүнийг шалгаж тогтоох эрх бүхий байгууллага руу шилжүүлж шалгаж тогтоосон эсэхийг ХЭҮК хянаад гомдол гаргасан хүнд тайлбарладаг. Хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагч боловч эрхээ эдлэх ёстой. ХҮЭК хаана хүний эрх зөрчигдөж байна, тэр хүний эрх, үүрэг хариуцлага ямар байх уу гэдэг шалгалтыг хийж байдаг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага. Дөрвөн хананы дунд суучихаад л хүний эрх ийм байна, тийм байна гэж ярьдаг гэж хүмүүс ойлгоод байдаг.

-Тэгвэл ХЭҮК-т хүүхдийн эрх зөрчигдсөнтэй  холбоотой гомдол мэдээлэл хэр ирдэг вэ?

-ХЭҮК-т хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол мэдээлэл багагүй ирдэг. Үүнээс дийлэнх хувийг шүүхийн журмаар гэр бүл цуцалсантай холбоотой хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох маргаан, хүүхдийн халамжийн тэтгэмжийн мөнгийг зүй бусаар зарцууулах эсхүл хүүхдийн халамжийн мөнгийг авах ёсгүй этгээд авсан гэх асуудалтай холбоотой гомдол мэдээлэл их ирдэг. Гэр бүлийн боловсрол дутмаг байгаа учраас түр зуурын сэтгэл хөөрөлдөө автан төлөвлөхгүйгээр  хүүхэд гаргах нь эцсийн дүндээ хүүхдийн эрх зөрчигдөх байдал руу түлхэж  байна. Ихэнх тохиолдолд хүүхдийн эрхийг насанд хүрсэн этгээд зөрчдөг.

Гэтэл энэ зөрчлийг гаргаж байгаа этгээдийн  хувьд хүүхэд насны амьдралын хэв маяг нь зөрчигдсөн байдаг. Тэр хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг энэ бол байх ёстой хэм хэмжээ юм шиг ойлгож, хүмүүжсэн этгээд гэсэн үг.

Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэл бодлыг зөв сонсч, харилцан ярилцаж гаргаж байгаа саналд нь хүндэтгэлтэй хандаж өсгөхөд тухайн хүүхэд харилцаа төлөвшсөн хандлагаараа бусад найз нөхөдтэйгээ харилцдаг. Эцсийн дүндээ  нийгмийн харилцаанд гэр бүлийн бодлого, төлөвлөлт дутагдаж байна. Залуу хосуудад энэ талын мэдлэг мэдээллийг түгээх нь урт хугацаандаа хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгийн зөв урьдчилан сэргийлэх том стратеги болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-26 66.181.161.80

Sumyabazar bolon Hunii erhiin komis ogtsor!!!

Avatar

Үнэн 2021-02-26 192.82.68.197

Монголын нийгэм үнэхээр болохоо байж, ялзарч байгааг л харуулж байна. Тэр хүчирхийлсэн хүүхдүүд нь бас хүчирхийлүүлсэн байх гэж бодож байна. Энэ хүчирхийлүүлсэн хүүхдүүд ч ирээдүйд сайн засаж авахгүй бол адилхан хүчирхийлэгч болох магадлал өндөр. Нас насаар нь нэг өрөөнд хуваарилахгүй. Хүүхэд алаад хаячихлаа. 74 сурагч 9 багштай гэхээр нэг багшид 8 хүүхэд л оногдож байна шүү дээ. Нэг хүүхдэд нэг багш оноох юм байх даа. Багш нэмлээ гээд тэд нар шөнө өрөөнд нь хамт сахиж хонохгүйгээс л хойш.

Avatar

Zochin 2021-02-26 80.187.116.52

Ene hunii erhiin komiis gej yostoi usmel novshnuud bna. Tatan buulga. Zugeer suuj bgaad l tsalin avchi, tsaashaa gadna ditnii baiguulaguudad hudal medee yavuuldag. Yostoi novahiin baiguullaga. Bas yadahad buun ariin haalga.

Avatar

Зочин 2021-02-26 66.181.178.89

Хүний эрхийн комисс гэж сүржин нэртэй
ажилгүй бас нэг татвар төлөгчдийн мөнгийг сул идсэн хүмүүс иймэрхүү төрийн байгууллагууд Монголоор дүүрэн байна
Ажилгүй цагдаа цэргийн асар том бүтэцтэй татвар төлөгчдийн мөнгийг хуу хамдаг байгууллагуудыг 50 хувь хүртэл цомхотгохоос л уг нь шинэ eрөнхий сайд ажлаа эхлэхээр байгаа юм

Avatar

уншигч 2021-02-26 66.181.191.235

хүчирхийллийн төв юмуу

Avatar

Зочин 2021-02-26 64.119.21.251

3 н г*** пиздаг шорон руу явуулчихоо. Тэнд нь сайхан байх байлгүй. Гомодуулаад

Avatar

Зочин 2021-02-26 103.26.194.242

Д.Сумьяабазар гуай мэдэхгүй хэрнээ гадаад үг хэллэг хэрэглэнэ яанаа. Их сартваах Сумьяабазар "асрамжийн газрын хүүхдүүд засан хүмүүжүүлэхээс гарсан юм шиг харизмыг гаргаж байна" гэжээ. Уул нь харизм гэдэг чинь бусдыг бишрүүлж өөртөө татах чадвар гэсэн үг. Сумьяабазарын англи хэл гэж онцгой нэгэн хэл бий болж байгаа юм байна шүү, хүмүүсээ түүнээс шинэ АНГЛИ хэлийг нь сураарай

Avatar

Иргэн 2021-02-26 43.242.243.27

ха хаха хаха

Avatar

Zochin 2021-02-26 67.81.184.102

Huuliin hicheel sain zaa

Avatar

ovgon 2021-02-26 103.229.120.87

odoogiin ohid zaluus ireeduig buteeh atal ingej yvah gej. Er ni tged ohid zaluus er ni oorsdoo boldoggu enger sultai bolson tsag ue shuu dee

Avatar

hun 2021-02-26 103.229.120.87

belgiin huchirhiilel dald helbererr haa saigu yvagddag

Avatar

Дамдин-Од 2021-02-26 122.201.21.67

Үүнд нам, төр ямар ч хамаа байхгүй. Тэнд үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн л сэтгэл, чадвартай хамаатай. Хоёрдугаарт тэр олон гарал үүсэлтэй, сэтгэл зүйн хямралтай балчир хүүхдүүдийг цэргийн хуаран аятай бөөгнөрүүлчихээд яаж хяналт тавихав дээ. Хэцүүшдэ. Тэр байтугай эрийн цээнд хүрсэн залуусыг хуарагнаж оны ялгаа гаргуулаад дийлдэггүй байж, сэтгэл, оюуны төлөвшил олоогүй бага насны хүүхдүүд юу ч хийж болзошгүй шүү дээ. Иймд Асрамжийн газрын бүтэц зохион байгуулалтанд анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-26 66.181.161.66

Золбин хүүхдүүд хүмүүжинэ гэж юу байхав жонш эсвэл нүүрсний уурхайд насаар ажлуул хүн амьтанаас хол

Avatar

Ккккк 2021-02-26 202.126.88.232

Teneg min chinii nuuts huuhed.tend bgaa bh.Eruul zuv hunii amnaas garah ug bish bn

Avatar

zochin 2021-02-26 202.179.25.221

dandaa zovlon baich um !! neg odorch gesen zovlongui mongol gej baij boldoggui umuu?

Avatar

Зочин 2021-02-26 202.179.27.119

Бултах аргагүй Сумьяабазарт захирагддаг байгууллага л байна. Аса нь тэртэй тэргүй Монголоор бужигнуулж байсан доо.

Avatar

зочин 2021-02-26 202.9.46.84

Багш нар хариуцлага сул хуухдуудтэйгээ сайн ажиллаж чадахгуй байна шуу дээ. Хуухдуудтэйгээ дотно ярилцаж дотоод сэтгэлд нь орж чадахгуйгээс ийм явдал газар авсан байна

Avatar

Зочин 2021-02-26 202.179.27.119

Дандаа сум заагч нарыг шийтгээд Монгол дээшилж байна уу?

Avatar

Zochin 2021-02-26 66.181.165.171

Arai denduu niigem bolood bhin iim buzar yum gej yum bhaw de uswur nasnii huuhduud iim yum hiigeed yvj bdag

Avatar

Яана вэ 2021-02-26 139.5.216.158

Эцэг эхчүүд минь ээ, болсон үйл явдал бол зөвхөн энэ хамгаалах байранд үүсэд байгаа нөхцөл гэж бодвол эндүүрэл болно шүү. Нийгэм, үалуу үе маань буруу тийшээ хазайх нь шүү. Дор бүрнээ анхаарал болгоомжтой байх хэрэгтнй болж. Нийслэлийн удирдлагууд гарсан асуудлыг дорвитойхон шийдэхгүй бол наадах чинь бараг хорих байгууллагаас ч илүү дэг тогтсон газар бий болчихож

Avatar

Зочин 2021-02-26 103.229.120.87

3ov2

Avatar

Зочин 2021-02-26 122.201.21.234

ЯМАР ЗАВААН ШААРУУД ВЭ, ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ЭРЭГТЭЙ ХҮҮХДЭЭ ХҮЧИРХИЙЛЭЭД БАЙДАГ БОЛЧИХСОН ЮМ УУ. ЯМАР БУЗАРЫН ШААРУУД ВЭ, ИЙМ ЮМАНД ТАТАЖ ОРУУЛЖ БАЙГАА ЭР г*** ЭНЭ ТЭРИЙГ НЬ ХАЙР НАЙРГҮЙ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ЛАМ НАРЫГ Ч ГЭСЭН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-02-26 64.119.21.173

цаазыг сэргээ балиар гаж донтонгуудыг цаазал өөр арга бхгүы

Avatar

зочин 2021-02-26 59.153.115.230

Асрах газар байгаа хүүхдүүдийг насны хувьд бага, өсвөр нас гэж ангилж өөр өөр асрах газар байрлуулаах шаардлагатай харагдаж байна. Өсвөр насны бэлгийн бойжилт нь явагдаж байгаа хүүхдүүдийг бага насны хүүхдүүдээс тусад нь байлгах нь зүйтэй юм байна

Avatar

Зочин 2021-02-26 122.201.22.178

Ийм дон туссан хүүхдүүд даргын үгээр соён гэгээрэх нь ч юу л бол

Avatar

zochin 2021-02-26 202.126.90.75

hongoloh heregtei

Avatar

Зочин 2021-02-26 202.55.188.101

hunii erh yarigchdiin hor urshig ene shuu dee ,

Avatar

Зочин 2021-02-26 202.21.108.56

Сүүлийн үед доод сэрэхүйгээрээ наадаж суух талаар их сурталчилж ярьдаг боллоо. Fb-р нэг залуухан бүсгүй өчнөөн орны эрчүүдтэй яаж бэлгийн харьцаанд орж явснаа яриад инээгээд л хоёр сонсоод л суух юм. Ийм зүйл дээр хяналттай байдаггүй юмаа гэхэд сэтгэцийн тэнэглэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж эмч докторууд нь ярьж хэлж баймаар юм.

Avatar

Зочин 2021-02-26 124.158.68.224

ХҮНИЙ ЭРХ ЯРЬДАГ г*** НАР ХОЙЧ ҮЕ ЭЭ САЙН БЭЛДЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА .БҮГД ХҮҮХДҮҮД БАЙНА ШҮҮ ДЭЭ .

Avatar

Зочин 2021-02-26 64.119.21.251

Ёстой үнэн

Avatar

zochin 2021-02-26 59.153.115.230

Хүнд нөхцөл, амьдрал, эдийн засгийн боломжгүй байдалд амьдардаг эмэгтэйчүүд хэрвээ өндгөвчөө авахуулах, эрчүүд үрийн сувгаа боолгох мэс ажилбар хийлгэвэл ЭМД-аас нөхөн төлбөр өгөх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвл нийгмийн ядуу, дорой хэсэг улам үржиж, хүүхдийн эрх зөрчигдөх асуудал тодорхой хэмжээгээр багасна

Avatar

Зочин 2021-02-26 103.143.41.2

Ядаж жирэмслэхээс хамгаалах нөхөн үржихүй сургалт хийгээд тэр ерөндөгийг нь үнэгүй тавьж өгч баймаар байна, манайхаас бусад оронд үүнийг зохицуулах хууль хүртэл байхад манайх хүний эрх гэж тулшрахаа болих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-02-26 68.145.61.75

Yasan cn aimaar yum be Oroonuuded kamertai bolgoh heregtei bolj dee shoniin jijuur bagsh oroonuudiinnhuanaltiin kameriig huandag bh heregtei boljee Buruu muu muuhai yumiig sonin setguuleer surtacnildaggui bmaar bna

Avatar

Зочин 2021-02-26 66.181.184.16

ХЭҮК ГЭЖ ХҮНИЙ ЭРХЭЭР ХООЛОЛСОН БЭРТЭГЧИН ШИМЭГЧДИЙН ШИГДЭХ ГАЗАР БОЛСОН

Avatar

Зочин 2021-02-26 124.158.88.13

Харин ч эсрэгээрээ байх шүү. Хүчирхийлэгч, хүний эрх зөрчсөн нөхөд л ХЭҮК-ыг үгүйсгэх дуртай байдаг

Avatar

Зочин 2021-02-26 203.91.115.47

Нийгэмшүүлэх ажил гэж ярь.

Avatar

МОНГОЛ 2021-02-26 202.179.15.3

ЯГ ҮНЭНДЭЭ ТӨР МУУ БАЙНА ТӨРИЙН АЖИЛ ТӨРД АЖИЛАЖ БУЙ ЭЛДЭВ ЯНЗИЙН БОЛОВСРОЛГҮЙ ШИНЭЭР СЭТГЭЖ АЖИЛХЫГ МЭДДЭГҮЙ ЗӨВХӨН ӨДӨР ӨНГРӨӨДӨГ СУЛ ЦАЛИН АВДАГ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛАХАА МЭДДЭГҮЙ ГАРУУДААС БОЛОЖ ГЭМТ ҮЙЛДЭЛ ГАРАХ НӨХЦӨЛ БҮРЭЛДДЭГ ШҮҮ ДЭЭ .МАН ҮНЭНЭДЭЭ ЭРХ ЯМБА ЭД ХӨРӨНГӨ ХУЛГАЙЛАХ Л ЧАДВАРТАЙ БОЛОЖ ТӨР БАРИНА ГЭДЭГ ЭД НАРЫН ТОЛГОЙ ХҮРХЭЭСЭЭ ӨНГӨРСӨН БАЙНА..

Avatar

Тунгаа 2021-02-26 202.126.89.107

Сайд нь хүлээнэ шүү дээ

Avatar

Зочин 2021-02-26 146.115.161.230

Сэжиг. ТВ сонин сэтгүүл киногоор гаргахгүйгээ дарчихаж баймаар юм. Хэрэгтэй хэрэггүй юм болгоныг дэлгээд байхаар хүүхдүүд ийм тийм юм байдаг гээд хэрэггүйг нь сураад байна

Avatar

Зочин 2021-02-26 202.126.89.191

Хүүхдийн асуудал улс төрчиж болохгүй маш эмзэг сэдэв.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-02-26 64.119.17.211

Хүүхдийн эрхийг хамгаалах МЯНГАН КОНВЕНЦ байгаад ч нэмэргүй юм байна. Хүүхдийн эрх гэж дээр дооргүй худлаа ярьдаг хирнээ газар дээрээ ийм л байна. Төрийн өмнөөс энэ чиглэлийн ажил хариуцаж байгаа хүмүүст жудаг буюу "совесть" гэж юм байдаг болов уу. Өөрсдөө үр хүүхдүүдтэй л байхдаа… Хүн чанар, нинжин сэтгэл, энэрэнгүй үзэл маш ихээр дүтагдаж байна. Бүх юм мөнгө..мөнгө ..мөнгө…………………

Avatar

Зочин 2021-02-26 66.181.190.31

хаа сайгүй хүчирхийлэл яана даа.

Avatar

Зориг 2021-02-26 66.181.176.98

ХЭУК хэзээ юу хийж байсын! Дандаа л тан дуугай сууж байдаг биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж