АН даргын сунгаагаа эхлүүлж, сонгуулийн бэлтгэлдээ оров

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

АН даргын сунгаагаа эхлүүлж, сонгуулийн бэлтгэлдээ оров

АН даргын сунгаагаа эхлүүлж, сонгуулийн бэлтгэлдээ оров

2020 оны УИХ-ын сонгуулиас хойш даргатай ч болж чадахгүй яваа Ардчилсан нам дараагийн даргаа ирэх дөрөвдүгээр сард тодруулахаар товложээ. Ингэхдээ намын даргын сунгааг эхлүүлж, намын гишүүдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгох сунгааг зарласан. Тодруулбал, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, тус намын шат, шатны дарга нарыг тодруулах, сонгуулийг зарлах тухай шийдвэрийг гаргажээ.

АН-ЫН ДАРГЫН СУНГААНД ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ?

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын дарга хэн болох вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарлын төвд буй сэдэв. Ардчилсан нам доторх мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын нэрс яригдаж байна. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хувьд намын даргад өрсөлдөнө гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.  Мөн намын дүрэмд намын гишүүн хэн ч нэр дэвших боломжтой учраас горилогчид олон байгаа гэнэ.

Цаг хугацааны хувьд Ардчилсан намын дарга сонгогдохтой зэрэгцэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах шаардлага үүсч байгаа учраас намын даргад өрсөлдөгчид хэн байхаас энэ бүхэн хамаарна. Харин намын даргын сунгааг хуваагдсан АН-ын зарим гишүүд хүлээн зөвшөөрөхгүй, маргаан үүсгэвэл энэ бүх асуудал сунжирсаар, эцэстээ Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох чадах уу гэдэг асуудал үүсэх эрсдэл ч бий. Энэ нь эрх баригч МАН-д ч ашигтай учраас тэдэнд олз болно. Тиймээс ирэх өдрүүдэд өрнөх АН-ын даргын сунгаа ирэх зургадугаар сарын сонгуулийн өнгийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин АН жинхэнэ даргаа сонгож, сонгуульд оролцож чадах болов уу гэдэг асуулт, эргэлзээ хэвээр үргэлжлэх нь, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл.

Үндсэндээ Ардчилсан намын дотоод асуудал, дарга нарын үл ойлголцлоос үүдэж, жил орчмын хугацаанд даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй явсаар ирэв. Ингэхдээ албан ёсны намын дарга, намын даргын үүрэг гүйцэтгэгч хоёрын асуудал нь өнөөдөр энэ нам дөрөвхөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадах уу гэсэн эргэлзээг улс төрийн хүрээнд төрүүлээд эхэлсэн. Намын даргаа шилжүүлсэн С.Эрдэнэ, намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан хоёрын гаргасан шийдвэрүүд нь нэг нэгнээ үгүйсгэж, эцэстээ шүүхдэлцсэн ч өнөөдөр Ардчилсан нам эвээ олсон гэж харагдахгүй байна. Гэхдээ энэ бүх хагарал зөвхөн 2021 оны Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх, хэн энэ намаас дэвших сонирхолтой байгаатай шууд холбоотой. Тиймээс ч АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдгээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал ч тодорхойлогдох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж