Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болов | News.MN

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болов

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болов

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болов

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2021.02.25/ боллоо. Хуралдаанаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын  хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонслоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгов.

Хот хоорондын  зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-02-25 202.126.88.214

Ymarch batalgaagui avtobus oron nutagt yvuulj.been shahaj suugaad yvuulj bhaar Bagonoo yvuulaach.Agaar.zai talbai tohilog unaagaa yvuulajgui muu avtobus yvuulahaa bolimoor uom.Joohon achaa tavina.Jolooch n amandaa orson munge nehne.Ter ih achaani munge joloochid l ochdog uom bn lee.Avtobusni jolooch achaani munge avahaa bolimoor uom.Zugaalj yvaa bish achaagaa avch yvahgui yadag uom.

Avatar

зочин 2021-02-25 59.153.114.229

САНАЛ : Маш олон хувийн эмнэлэгүүд хөл хорионоос хойш хийсэн ажилгүй, олсон орлоггүй байхад тэднийг бүх нийтийг вакцинжуулах ажилд ашиглаачээ.

Avatar

Зочин 2021-02-25 150.129.143.222

ene zambraagvi zolgoltuudad anxaaraachee dendlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж