Хятадын хоёр хүүхдийн бодлогыг зөрчин долоон хүүхэдтэй болсон хос 155 мянган ам.доллартай тэнцэх торгууль төлөхөөр болжээ.
Өдгөө 34 настай бизнес эрхлэгч Жан Ронрон болон түүний 39 настай нөхөр нийт таван хүү, хоёр охинтой гэнэ. Хүүхдүүдийн ууган нь 14 настай бол отгон нь өдгөө нэг ой хүрч байгаа аж. Ийнхүү олон хүүхэдтэй болж, хоёр хүүхдийн бодлогыг зөрчсөнийхөө төлөө тэд нутгийнхаа захиргааны байгууллагад төлбөр төлөх ёстой болжээ. Төлбөр төлөхгүй бол хүүхдүүдийн хоёроос бусдад нь албан ёсны бичиг баримт, гэрчилгээ олгохгүй бөгөөд нийгмийн ямар нэг үйлчилгээ авах боломжгүй болох аж.
Гуандун муждаа арьс арчилгаа, гоёл чимэглэлийн компани ажиллуулдаг Жан Ронрон хэзээ ч ганцаардахгүйн төлөө олон хүүхэдтэй болсон хэмээн ярьжээ. Тэрбээр “Нөхөр минь ажлынхаа шугамаар их аяладаг. Харин том хүүхдүүд минь алс газарт сурахаар болбол миний хажууд дахиад нэг хүүхэд байх хэрэгтэй. Хөгширсөн хойно минь ч гэсэн миний хүүхдүүд ээлжлээд намайг асарч тойлох болно шүү дээ” хэмээн ярьсан байна.
БНХАУ 1979 оноос хойш хүн амынхаа өсөлтийг багасгахын тулд нэг айл нэг хүүхэдтэй байх бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2015 онд буюу 36 жилийн дараа цуцалсан юм. Түүнээс хойш Хятадад нэг айл дээд тал нь хоёр хүүхэдтэй байх хууль үйлчилж эхэлсэн билээ.
Эх сурвалж: SCMP.COM
Холбоотой мэдээ