Ультрасоник ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах өдөрлөг зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Ультрасоник ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах өдөрлөг зохион байгуулагдлаа

МҮХАҮТ-аас тухайн онд ENTREPRENEUR-оор шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхээр “Entrepreneur-ийн нэгжийн аян”-ыг 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд 2015 оны Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч GREENPRENEUR–Ультрасоник ХХК-ийн үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах арга хэмжээ Нүхтэд байрлах “The Viilage at Nukht” цогцолборт болж өндөрлөлөө. Баруун Европын, тэр дундаа ХБНГУ, Щвейцарь зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг албан ёсоор нэвтрүүлдэг Ультрасоник ХХК энэ аяны хүрээнд  МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, Монголын Барилгын Үндэсний ассоциацийн 30 гаруй компанийн удирдлагуудад “The Viilage at Nukht” цогцолборт хийсэн өөрсдийн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Тус цогцолбор нь төвийн системд холбогдоогүй бөгөөд Ультрасоник ХХК халаалт, халуун ус болон цэвэрлэх байгууламжийг 100% бие даасан байдлаар ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэсэн.

Ультрасоник ХХК-ийн Ерөнхий захирал Б. Чимэгцэцэг

Бид 2001 оноос эхлэн 15 жилийн туршид Монгол улсад тулгамдаад байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн баруун Европын хамгийн сүүлийн тэргүүний техник, технологиудыг импортлон ажиллаж байна. Бидний хувьд баримталдаг зарчим бий. Бид ашиг гэхээсээ илүүтэй Монголын нэг айл ч болтугай энэ дэвшилтэт технологийг ашиглан үр ашиг өгөөжийг нь хүртэж, амьдралын чанар гэдэг зүйлийг ойлгоосой гэсэн энэхүү ойлголтыг өгөхийг зорин ажилладаг. Манай халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус болон бохирын шийдлүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглэхэд авсаархан бөгөөд хүний хэрэглээний аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, чанартай, эдэлгээ удаантай гэдгээрээ давуу талтай. Ультрасоник ХХК нь байгальд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан теник технологийг Монголын зах зээлд нэвтрүүлж, нийгэмд тулгамдаж буй асуудал болох агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмэр оруулж байна.

МҮХАҮТ-ын зөвлөх Ц.Янсанжав

Төрийн байгууллагууд Ультрасоник ХХК-ийн үйл ажиллагааг бодлогодоо суулгаад өгөх юм бол цаашид хөгжих боломжтой. Зөвхөн Ультрасоник ХХК өөрийнхөө хэмжээнд асууудлаа шийдээд танилцуулаад явах бол өрөөсгөл асуудал. Тийм учраас энэ агаар болон хөрсний бохирдолыг шийдвэрлэхийн тухайд үүнийг төрийн бодлогодоо аваад нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад өгвөл бүх технологиуд нь бэлэн байна гэдгийг өнөөдөр энэхүү арга хэмжээгээр дамжуулан аж ахуйн нэгжүүдэд танилцуулж байна. Ийм л зүйлийг бид дэмжих ёстой. Хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллах нөхцөл бололцоог олгоод хамтарч ажиллавал бид өнөөдөр яриад байгаа бүх л болж бүтэхгүй асуудлыг  дотооддоо шийдвэрлээд, тэр дэвшилтэт технилогиудыг Ультраосник ХХК-аараа дамжуулаад Монголдоо ханган нийлүүлэлтээ хийгээд ажиллах бүрэн боломж байгаа гэдгийг энэхүү зохион байгуулж буй өдөрлөгөөрөө дамжуулан нийтэд ойлгуулахыг зорилоо.

Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төгс шийдэл

“Шөнө дулаан хадгалагч” төхөөрөмж нь электрон удирдлагатай, хөлдөлтөөс хамгаалах функцтай, ажиллах үеийн дуу чимээгүй, бөгөөд шөнийн хямд тарифын цахилгааныг ашиглаж дулааныг өөртөө хуримтлуулан өдрийн цагт ялгаруулдагаараа давуу талтай бөгөөд бусад цахилгаан халаалтаас 3-4 дахин бага зардалтай.

Халуун ус үйлдвэрлэх сүүлийн үеийн технологи

Мөн өрөө тасалгааны агаарын дулааныг ашиглан хэрэглээний халуун ус үйлдвэрлэдэг ногоон технологийн хамгийн сүүлийн үеийн Сэргээгдэх эрчим хүчний шийдэл болох ХИТ ПАМП буюу ДУЛААНЫ НАСОСЫГ танилцууллаа. Энэхүү технологийн гол давуу тал нь энгийн цахилгаан ус халаах системтэй харьцуулахад цахилгаан зарцуулалтын төлбөрийг 75%-иар хэмнэдэгээрээ давуу талтай.

Микробиологийн аргаар ахуйн бохир ус цэвэрлэх төхөөрөмж

ХБНГУ-ын ахуйн бохир ус цэвэршүүлэх WSB технологи нь микробиологийн аргаар цэвэрлэх бөгөөд хөвөгч эргэлдэх биет биореакторт процессын зарчмаар ажилладаг. Цэвэрлэгч бактери нь хөлддөггүй, патоген буюу өвчин үүсгэгч нянгуудыг микробиологийн аргаар устгана. Лагийг соруулах давтамж, хугацаа маш урт, бохир усыг 97% хүртэл цэвэрлэнэ. ЗАСВАР үйлчилгээ шаардлагагүй, цэвэрлэгдсэн усыг хөрсөнд шингээхээс гадна ЦЭВЭРЛЭГДСЭН УСЫГ ДАХИН АШИГЛАХ нь ногоон барилгын зарчимд бүрэн нийцэж байна.

Та бүхэн герман чанарын халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус болон бохирын шийдэл сонирхож буй бол Ультрасоник ХХК-ийн 453892, 88100867, 88100686 дугаараас авна уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж