Израил вакцин хийлгээгүй иргэдийн нэр, хаягийг зарлах хууль баталлаа | News.MN

Израил вакцин хийлгээгүй иргэдийн нэр, хаягийг зарлах хууль баталлаа

Израил вакцин хийлгээгүй иргэдийн нэр, хаягийг зарлах хууль баталлаа

Израил вакцин хийлгээгүй иргэдийн нэр, хаягийг зарлах хууль баталлаа

Израилын парламент энэ долоо хоногт цар тахлын эсрэг вакцин хийлгээгүй иргэдийнхээ хувийн мэдээллүүдийг ил зарлах тухай хууль баталжээ. Шинэ хууль батлагдмагцаа иргэдийг талцуулж, шүүмжлэл, магтаалыг зэрэг дагуулж эхэлсэн байна.

Дээрх хуулийг парламентаар хэлэлцэн батлах шатанд 30 гишүүн дэмжиж, 13 гишүүн эсэргүүцжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр вакцин хийлгэхээс татгалзсан иргэдийн нэр, хаяг, утасны дугаар гэх мэт мэдээллийг хүлээн авч, зохицуулах асуудал Боловсролын яам, Халамжийн яамны зарим ажилтнууд болон орон нутгийн засгийн газруудад иржээ.

Ингэснээр вакцин хийлгэхээс татгалзсан иргэдийн мэдээллийг зарлах ажил гурван сарын турш зохион байгуулагдаж, цаашлаад цар тахал албан ёсоор дууссан гэж үзтэл үргэлжлэх аж. Парламентын гишүүд нь шинэ хууль иргэн бүрийг вакцинжуулахад хэрэгтэй бөгөөд вакцин тариулахаас татгалзсан иргэдийг нэгбүрчлэн ойролцоох захиргааны байгууллагаар ятгуулах чухал ач холбогдолтой хэмээн тайлбарлаж эхэлжээ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-25 202.21.108.56

Япон, ч гэсэн хууль батлаад хэрэгжүүлж байгаа ш дээ.

Avatar

Зочин 2021-02-25 202.55.188.86

Eh survaljaa bich

Avatar

Зочин 2021-02-25 64.119.24.236

Төмсөггүй хүн шиг болгож хохьроодог хууль байна

Avatar

Зочин 2021-02-25 66.181.183.108

Израйльд нууц юм бараг үгүй гэнэ лээ, яг л монгол шиг. Ингэх гээд байгааг эртнээс ард түмэн нь мэдсэн учраас маш олон израильчууд богино хугацаанд 2 дагч эх орон руугаа дүрвэцгээсэн. Израйль шинэхэн улс бөгөөд ихэнх иргэд нь гадаадын давхар иргэншилтэй, гаднаас нүүж ирэгсэд байдаг. Бас израйлын төр засаг АНУ-гын болон Европын холбооны еврейн нийгэмлэгдээ бялдуучилж, тэд нь гаднаас нь үйл эжиллагааг нь зааж зааварладаг. Гол ивээн тэтгэгчид нь тул. Тэдгээр нийгэмлэгүүдийн нөлөө бүхий боссууд нь

Avatar

Зочин 2021-02-25 66.181.183.108

нөгөө алдарт "дэлхийн босс"-ууд болох ротшильдууд рокфеллерууд морганчууд…. шүү дээ. Тэднийг, тэдний израилийг үндэстнүүд анхааралтай ажиглаж байгааг ч тэд мэднэ. Тиймээс ард түмнээрээ туг тахиж, "үнэхээр бидний вакцин, бидний засаглал, бидний дэлхийн шинэ дэг журам шударга юм, аюулгүй юм… Хараач манай израйль хүртэл шууд л бүх нийтээрээ вакциндууллаа шүү дээ" гэж үзүүлэн болгож байгаа юм. Коронаг эд л түгээсэн, бас вакцин нь ч эдний хорлол. Бүх үндэстэн ард түмнүүд эдэнд л захирагдах ёстой

Avatar

Зочин 2021-02-25 202.55.188.86

Izrail chin kommunist oron biluu?

Avatar

Зочин 2021-02-25 202.126.90.89

Нийтийн эрх ашгийг ингэж хамгаалдаг, төр засаг нь хийж байгаа ажилдаа ийм итгэлтэй байдаг ажээ.

Avatar

Зочин 2021-02-25 202.21.109.57

z**l. Hunii erkh gej yum bii! Zaaval tovlolt vaktsin bish. Oligtoi sudalgaa hiij amjaagui shahuu vaktsiniig zaaval hiilgeh shaardlaga bhgui.

Avatar

Зочин 2021-02-25 66.181.179.137

Ардчилал

Avatar

zochin 2021-02-25 66.181.180.101

Ardchilsanmongoldiim baival shuud boslogo huvisgal garch tur zasgaa ustgah bolno. Izrail bol hujaa shig komnist uls baina.

Avatar

Зочин 2021-02-25 202.126.89.84

Oros ah nar buutai specnazuudaar vakcin hiilgej bgaag bodwol gaaguu bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж