Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Беларусь улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Беларусь улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Беларусь улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В. Чепурнойг хүлээн авч уулзав. Уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Ялангуяа 2020 онд Минск хотноо  Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх явдал гэдгийг онцлов.

Цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бусад улсад жишиг болохуйц гэдгийг Элчин сайд С.В.Чепурной тэмдэглэв.

Уулзалтын үеэр гал унтраах, зам засварын болон цэвэрлэгээний автомашин, трактор, тоног төхөөрөмж, Улаанбаатар хотын орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, сүү боловсруулах үйлдвэр, ферм байгуулахтай холбоотой Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар ярилцав.

Харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн дээрх хэлэлцээрийн хүрээгээр хязгаарлалгүй, бусад салбарт ч өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-25 66.181.184.16

ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНЭ НОЙЛД ОРОВ

Avatar

Зочин 2021-02-25 66.181.186.198

Белоруссаас дугуйтай трактор авбал тун дажгүй шүү дээ!!! Эсвэл Монголд бага оворын трактор угсардаг үйлдвэр байгуулбал болно шдээ!! Минитрактор ХАА-д маш хэрэгтэй. Хятадын пад-падыг бодвол чанартай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж