Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Тэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, дархлаажуулалтын талаар товч мэдээлэл өгч, БНФУ-ын Засгийн газар эрүүл мэндийн шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Чухал түнш Франц Улстай харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг оцлов.

Цахим засаглалыг хөгжүүлэх болон “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тусгасан сэргээгдэх эрчим хүч, барилга, хот байгуулалт, уул уурхай, төмөр зам, байгаль орчны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Элчин сайд Филипп Мэрлин тэмдэглэв.

Дэд бүтэц, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, онцгой байдал, нийтийн тээвэр, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж