Лондоны Металлын биржид зэсийн үнэ өнгөрсөн Лхагва гаригт 9522.50 ам.доллар болон өсч, 2011 оноос хойш дээд түвшинд хүрчээ. Пүрэв гаригийн өглөөний байдлаар 9600 ам.долларт хүрээд байсан зэсийн ханш өдөртөө ялимгүй буурч, 9512 ам.доллартай тэнцсэн талаар “Profinance” уламжлав.
Зэсийн үнийн өсөлтөд дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт нөлөөлж буйг шинжээчид онцолж байна. Мөн АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл эдийн засгаа дэмжихээр хэрэгжүүлж буй бодлогоо зогсоохгүйгээ мэдэгдсэн нь зэсийн үнийн өсөлтөд нөлөөлжээ.
Хятадын зэсийн салбарт дотоодын хөрөнгө оруулагчид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Шанхайн фьючерсийн биржид зэсийн фьючерс үнэ сүүлийн есөн жилийн дээд түвшинд хүрчээ. Зэсийн үнэ өнгөрсөн оны гуравдугаар сард доод түвшинд хүрснээс хойш хоёр дахин өсөв.
Б.ЖАРГАЛ
зочин 2021-02-25 59.153.114.229
Манайх энэ үнээр зарж чадах бол уу? Нөгөө ченж туучийнууд замаас нь голруулдаг хэвээрээ байх даа.
Зочин 2021-02-25 202.126.88.232
Ёооё Монголчууд баярлалдаад эхлэнгүүт буруугаар эргэдэг шүү! Ер нь Түүхий эдийн үнэ өснөө гэдэг импортын бүх бараа үйлчилгээний үнэ өснө гэсэн үг! Зэсийн үнэ бидний амьдралд эерэгээр нөлөөлөх найдахаас илүүтэй хадгаламж, хуримтлалтай ард түмэн болцгохыг зорьцгооё
ОЮУ ТОЛГОЙ 2021-02-25 66.181.186.33
ОЙРЫН ИРЭЭДҮЙД ХӨДӨЛДӨГ БҮХЭН ЦАХИЛГААНЖИХ НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ БОЛЧИХЛОО… ЗЭСИЙН ЭРЭЛТ БУУРАХГҮЙ. ЯГ ЭНЭ ЦАГ МӨЧИД Л РИОТИНТОТОЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ОРОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
21 2021-02-25 122.201.22.121
BID ENE MUNGUUS AVCH CHDAHGUI YAGAAD VE GEVEL OYU TOLGOI MANAIKH BISH
Зочин 2021-02-25 66.181.181.106
Zesen deer ariljaand long ariljaa hiij bgaa traderuud bna uuu