Монголын Lilgun баг Азийн тэмцээнд түрүүлж, 17 мянган долларын эзэд болов

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Монголын Lilgun баг Азийн тэмцээнд түрүүлж, 17 мянган долларын эзэд болов

Монголын Lilgun баг Азийн тэмцээнд түрүүлж, 17 мянган долларын эзэд болов

Дэлхийн видео тоглоомын зах зээлийн акулуудын нэг "Valve" корпорациас зохион байгуулсан "dota2" төрлийн "DPC 2021: S1 – SEA" тэмцээний доод шатанд Монголын "Lilgun" баг түрүүлээ. Тэд тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр /2021.02.25/ Мьянмарын "Yangon Galacticos" багийг хоёр ээлжийн тоглолтонд хожсоноор нийт таван хожил, хоёр хожигдолтойгоор түрүүлж, 17 мянган ам.долларын эзэд мөн ирэх улирал дээд шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

"Lilgun" баг "DPC 2021: S1 – SEA" тэмцээнд дараах бүрэлдэхүүнтэй оролцжээ.

  • Hard support – Б.Хишигбат “Hishgee”
  • Support – Н.Батбаясгалан “Ace12”
  • Offlane – М.Төгөлдөр “Marvel”
  • Carry – Б.Алтангинж “Lil”
  • Mid lane– О.Сүхбат “Sancity”

Lilgun баг оны эхээр MESA буюу Монголын цахим спортын холбооноос зохион байгуулсан "MESA Pro Series #2" тэмцээнд аваргалсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж