Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Танилцуулгыг уг төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хийв. Долоон бүлэг, 48 заалттай уг хуулийн төслөөр нийслэл хот, түүний чиг үүрэг, нийслэл хотын эдийн засгийн харилцаа, удирдлагын бүрэн эрх, чиг үүрэг, хотын дагуул хот, хаяа тосгон болон бусад асуудлыг тодорхойлж байгаа юм.

Улаанбаатар хот нийслэлийн үүргийг гүйцэтгэхийн тулд бусад хотуудаас илүү ямар чиг үүрэг хэрэгжүүлэх онцлогтой болохыг энд тусгажээ.

Мөн нийслэл хотын санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хот татвартай байх, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийг барьцаалан зээл авах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Эдийн засаг санхүүгийн хувьд нийслэл хот нь үнэт цаас гаргах, чөлөөт бүс, дагуу хот, хаяа тосгодыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, концесс, нийслэлийн сан бусад гэсэн эх үүсвэрээс бүрдэнэ.

Нийслэл хотын удирдлагын тогтолцооны хувьд одоогийн тогтолцоог хэвээр хадгалж байна. Харин хотын ерөнхий менежерийн чиг үүрэг, ажлын хүрээ, хариуцах асуудал, бүрэн эрхийг нь тодорхой болгоно. Мөн хотын ерөнхий менежер- дүүргүүдийн удирдлага хоорондын харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлох юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж