Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2021.02.25/ Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “2021-2022 онд их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс улс даяар эхэлж байна. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
Энэ жил 12 дугаар анги төгсч буй 35700 суралцагч бий. Дээр нь өмнөх оны 3500 орчим төгсөгч нийтдээ 39 мянган шалгуулагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоолол байна. Цахимаар хаанаас ч бүртгүүлж болох давуу талтай. Бүртгүүлэхийн тулд хамгийн түрүүнд 10 хичээлээс сонголтоо хийх хэрэгтэй. Ямар мэргэжлээр суралцахад ямар хичээлээр шалгалт өгсөн байх ёстойгоо урьдчилж маш сайн судална гэсэн үг. Өмнөх жилүүдэд хичээл сонголтыг хийсний дараа өөрчлөх хүсэлтэй цөөн тохиолдол гарч байсан.
Монгол хэл бичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
Энэ жилийн ЭЕШ-ыг цар тахлын үед зохион байгуулна. Тиймээс ЭЕШ-ын даалгаврын агуулгад тодорхой өөрчлөлт оруулсан. Зөвхөн 12 дугаар ангид үзэж судласан хичээлийн агуулгаар шалгалт авдаггүй. Бид энэ жил заавал судлах шаардлагатай зөвхөн танхимаар судалсан хичээлийн агуулгаар шалгалт авахаар төлөвлөж байна. Бид дөрөвдүгээр сарын сүүлчээр Боловсролын үнэлгээний төвийн вэб сайт дээр байрлуулна.
Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог давсан тохиолдолд ЭЕШ өгнө. Өмнөх онд өгсөн монгол хэлбичгийн шалгалт өгсөн 2.5 жилийн батламжийн хугацаа нь дуусаагүй бол энэ жил шалгалт өгөхгүй. Шалгуулагчид өөрсдийн хувийн и-мэйл хаягтай байх ёстой. Энэ жил Боловсролын үнэлгээний төвөөс чатпотоор мэдээллийг авах бүрэн боломжтой.
Шууд засалтын шилэн технологийн дагуу шалгалтын дүнгээ ил тод харж, явцыг лайваар хянах боломжтой болсон. Бид энэ жил 100 орчим шалгалтын байрыг шинээр нэмж, халдвар хамгааллын дэглэмийн баримталж, ЭЕШ-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сонсоод ойлгох чадварын даалгаврыг нөхөх даалгавраар орлуулахаар болж байна.
Холбоотой мэдээ