Мексикийн булангийн бүтээгдэхүүнээр хоолложээ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Мексикийн булангийн бүтээгдэхүүнээр хоолложээ

Барак Обама. Фото ©AFP    

Ерөнхийлөгч Барак Хусейн Обамагийн төрсөн өдрийн ойн оройн зоогт нефтийн асгаралтад нэрвэгдсэн Мексикийн булангийн далайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тухай энэ сарын 8-нд AFP мэдээлжээ. Үүгээр Обама Мексикийн булангийн мужуудын олон тэрбумын далайн бүтээгдэхүүний аж үйлдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Нефтийн бохирдлоор далайн агнуурын компаниуд ихээхэн хохирол амссан байлаа. Наймдугаар сарын 4-нд ерөнхийлөгч 49 хүрчээ. Тэрээр найз нарынхаа хамт төрсөн өдрөө Чикагод тэмдэглэжээ. Оройн зоогт нь телевизийн хөтлөгч Опра Уинфри байлцав.

Вашингтонд буцаж ирснийхээ дараа Обама Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA)  Дуэйн Уэйд, Кармело Энтони, Мэджик Жонсон, Билл Рассел нарын оддын хамт тоглолт хийгээд цугларсан мөнгөө шархадсан америк цэргийнхэнд тусламж болгон  өгсөн тухай  Associated Press мэдээлсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж