Орост санал хураалтын нэгдсэн өдөр болов

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Орост санал хураалтын нэгдсэн өдөр болов

Өнгөрсөн ням гаригт Оросын 76 бүс нутагт янз бүрийн төвшний  сонгуулийн нэгдсэн өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр бүс нутгийн найман  парламент ба хотын чуулга, таван мужийн төвийн захирагчийн сонгууль боллоо. Бүх бүс нутагт Төрийн думд мандаттай Нэгдсэн Орос нам, Оросын холбооны коммунист нам ба Шударга Орос нам өрсөлдөв. Мөн өнгөрсөн сонгуулиар Төрийн думын квотыг даваагүй намууд ч зарим мужид сонгуулийн өрсөлдөөнд орж байна. Эрхүү, Омск, Ростов-на-Дону, Краснодар, Ульяновск хотын захирагчийн төлөө сонгуульд эрх баригч намын голдуу нэр дэвшигчид өрсөлдлөө.
Нийтдээ 6,2 мянган хэсгийн сонгуульд 32 сая оросууд оролцох ёстой байв. Сонгогчдын оролцоо дунджаар 40 орчим хувьтай байжээ. Санал хураалтын нэгдсэн өдөр Оросын хувьд ес дэх удаагаа явагдлаа. 2005 оны наймдугаар сард янз бүрийн төвшний сонгуулийг явуулах хуулийг шинэчлэн хаврын гуравдугаар сарын хоёр дахь бүтэн сайн өдөр, намрын аравдугаар сарын хоёр дахь бүтэн сайн өдрүүдэд нэгдсэн санал хураалтыг явуулж байхаар зааж өгсөн билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Нэгдсэн Орос нам тэргүүлж дараалаад коммунистууд явж байна. Жириновскийн нам сонгуулийн босгыг давах магадлалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж