Хоёр хоногийн хугацаанд 3112 хүн вакцинжуулалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

COVID-19

Хоёр хоногийн хугацаанд 3112 хүн вакцинжуулалтад хамрагдав

Хоёр хоногийн хугацаанд 3112 хүн вакцинжуулалтад хамрагдав

Монгол Улс Covid-19-ийн эсрэг "АстраЗенека" вакциныг хийж эхлээд хоёр хонож байна. Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 3112 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 22 хувийг эзэлж байгаа аж. 

Хамрагдсан хүнд дараах шинж тэмдгүүд илэрдэг. 

  • Халуурах
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх
  • Чичрүүдэс хүрэх
  • Даарах
  • Бүх бие, үе мөч өвдөх
  • Ядрах
  • Хамар битүүрэх
  • Хэсэг газарт улайх, хавдах, өвдөх

Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл:

  • Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон ерөнхий бие махбодийн хамарсан хариу урвал өгч болно.
  • Хэсэг газрын гэдэг нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн гарын суганы тунгалгийн булчирхай хавдах зэргийг хэлнэ.
  • Халуурах, ядрах, толгой өвдөх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшилын урвалыг ерөнхий бие махбодийн хариу урвал гэдэг. Эдгээр нь 2-3 хоногт өөрөө аяндаа зүгээр болно.

Вакцины эхний үр дүн:

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Бразил, Өмнөд Африк, Их Британид хийгдсэн эмнэл зүйн туршилт судалгаагаар:

-"Астразенека" вакцины 2 тун хийлгэсний дараа шинжилгээгээр Ковид-19 эерэг гарах түвшин буюу амьсгалын замд вирус илрэх байдал 67%-иар буурсан.

ДЭМБ: Дэлхийд Covid-19-ийн тохиолдлын тоо сүүлийн 6 долоон хоног дараалан буурч байгааг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 21-ний долоо хоногт тохиолдлын тоо 11%-иар буурсан байна. Нас баралт өмнөх 7 хоногоос 20%-иар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж