“COVAX”-ийн анхны тусламжийн вакцин Гана улсад буулаа

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

COVID-19

“COVAX”-ийн анхны тусламжийн вакцин Гана улсад буулаа

“COVAX”-ийн анхны тусламжийн вакцин Гана улсад буулаа

Covid-19 цар тахлын эсрэг вакциныг тэгш хуваарилах зорилготой ДЭМБ санаачилсан “COVAX” хөтөлбөрийн анхны багц тусламжийн вакцин Африк тивийн Гана улсад өчигдөр /2021.02.24/ буужээ. Энэтхэгийн “Serum Institute of India”-д үйлдвэрлэсэн “AstraZeneca”-ийн  600 мянган тун вакцин тус улсад хүргэгдсэн ба эхний ээлжинд эмнэлгийн ажилтнуудаа вакуинжуулна.

Дараагийн ээлжийн вакцин Ганын хөрш Кот Дивуар улсад энэ долоо хоногийн сүүлээр хүргэгдэхээр болжээ. Нийт 31 сая хүн амтай Гана улсад covid-19 халдварын 80 гаруй тохиолдол бүртгэгдэж, 580 хүн нас бараад байна.

“COVAX” хөтөлбөрийн хүрээнд энэ онд багтаан хоёр тэрбум тун вакциныг дэлхийн дундаас доош орлоготой орнуудад нийлүүлэхээр ажиллаж байгаа ба энэ нь дэлхийн нийт буурай хөгжилтэй орнуудын хүн амын 20 хувийг хамруулах хэмжээ юм. Дэлхий даяар вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай үргэлжилж байгаа ч чинээлэг, хөгжингүй орнууд нийт вакцины дийлэнх хувийг урьдчилан худалдан аваад байгаа юм. Ингэснээр ядуу буурай орнуудад вакцин хүрэлцэхгүй болох эрсдэл бий болж байгаа ба вакциныг жигд хуваарилж байж цар тахлыг даван гарна гэдгийг ДЭМБ анхааруулсаар байгаа билээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж