Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна

Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна

Хойд Солонгосын хакерууд АНУ-ын эм үйлдвэрлэгч “Pfizer” болон Германтай хамтарсан “BioNTech” компанийн Covid-19 цар тахлын эсрэг вакцинуудын мэдээллийг хулгайлахаар ажиллаж байгааг өмнө мэдээлсэн. Тэгвэл Хойд Солонгосын хакеруудын гол зорилго нь дуурайлган үйлдвэрлэхэд хялбар, хар зах дээр тээвэрлэн борлуулах боломжтой Covid-19-ийн вакциныг олж, мэдээллийг нь хулгайлах аж.

Европын тагнуулуудын мэдээлснээр Хойд Солонгосын дэглэм бүх л боломжтой аргаар гадаад валют цуглуулж, баллистик пуужин, цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийг хичээдэг байна. Тэр тусмаа дэлхий дахинд цар тахал гарч, олон улсад вакцины хэрэгцээ их, хүрэлцээ хангалтгүй байгаа нөхцөлд энэ талын бизнес мөнгө олох хамгийн найдвартай арга аж. Хойд Солонгос нь эртнээс эм, бэлдмэлийг хуурамчаар, дуурайлган үйлдвэрлэж, хар зах зээлд зэвсэг зарах  зарах зэргээр мөнгө олсоор ирсэн.

Европын аюулгүй байдлын албаны хоёр хүний мэдээлснээр Хойд Солонгосын хакерууд ДЭМБ-аас зөвшөөрсөн гурван вакцины нэг болох “Pfizer” вакцины мэдээллийг хулгайлахыг хичээн, дайралт хийх нь нэмэгджээ. Хакерын дайралт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш эрчимжсэн байна.  Түүнчлэн хакерууд сүлжээний доголдол үүсгэх, барьцаа нэхэх зорилготой халдлагаас илүү мэдээлэл цуглуулахад чиглэсэн дайралт хийх нь нэмэгдсэн нь уг оролдлогыг баталж байгаа аж.

ОХУ, Хятадын Засгийн газраас Хойд Солонгост олон сая тун вакцин хандивлахаа мэдэгдсэн ч тэдний сонирхлыг “Pfizer” илүүтэй татжээ.

АНУ-ын хууль хяналтын албаныхан олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 1.3 тэрбум ам.доллар хулгайлсан Хойд Солонгостой холбоотой хакерын бүлэглэлийг илрүүлснээ өмнө нь мэдээлсэн юм.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж