Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр /2021.02.24/ 23.34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Газар хөдлөлт нь 3.5 магнитудаас дээш бол иргэдэд мэдрэгддэг түүнээс доош бол зөвхөн зориулалтын төхөөрөмжөөр л мэдэх боломжтой. Одоогоор тус суманд 3.5 магнитудаас дээш хүчтэй 175 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна. Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд хамгийн хүчтэй нь буюу 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ