Дуучин Стиви Вондер АНУ-д ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрсэн гэх шалтгаанаар гэр бүлээрээ Гана руу бүрмөсөн нүүхээр болжээ. Домогт дуучин тэрбээр аль эртнээс л баруун Африкийн Гана улс руу нүүх талаар үе үе ярьдаг байсан ч АНУ-д амьдарсаар байсан юм. Харин энэ удаад тэрбээр нэг мөсөн шийдсэн бололтой.
Өдгөө 70 настай, 25 удаагийн Грэммийн шагналт тэрбээр АНУ-д арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэл хэрээс хэтэрсэн хэмээн дүгнэж яаралтай “дүрвэхээс” өөр аргагүй боллоо хэмээн ярьжээ.
Өмнө нь Стиви Вондер ток шоунд оролцож байхдаа Гана улсын талаар хэд хэдэн удаа дурсаж байсан юм. Тэрбээр “Гана руу явахаасаа өмнө Америкийг жаргалтай орон болохыг нэг харах юмсан. Учир нь би нүүх гэж байгаа. Би үр хүүхдүүдээ болон ач зээ нараа “Намайг хүндлээч, намайг хараач, намайг үнэлээч, би ч гэсэн хүн, би ч гэсэн чухал” хэмээн хэлж Америкт амьдруулахыг хүсэхгүй байна" хэмээн ярьж байжээ. Мөн тэрбээр Гана улсад АНУ-ынхаас илүү хүнлэг нийгэм бий хэмээн хэлж байсан удаатай.
Эх сурвалж: UNILAD
Төрмөл үзэл байх, арьс өнгөөр ялгадаг нь. 2021-02-25 122.201.31.34
Ерөөс европ америкчууд ази африкчуудийг рүн гэж тоохгүй. Азийнхан, ялангуяа япон, монголчууд л америк америк гээд сүжрээд байдаг.
Тэгэхэд хятадууд тэднийг тоох ч үгүй, айх ч үгүй л юм байна лээ.
Зочин 2021-02-25 192.82.69.128
АГУУ УРАН БҮТЭЭЛЧ МААНЬ ОЛООН ЖИЛ Л ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА ГЭХДЭЭ АМЕРИКТАА Л БАЙГААД БАЙГАА
Зочин 2021-02-25 49.0.154.41
харуудад сайхан үлгэр жишээ болох нь дээ
Монгол хүн. 2021-02-25 103.10.21.22
Зөв дөө. Негр хүн Африктаа, хятад хүн хятаддаа, Монгол хүн Монголдоо өлзийтэй. Ер нь ч анхнаасаа негрүүд Америкт билэггүй замаар боол болж зарагдсан. Боол хүн эзнийхээ гэрт яаж нэрээ солиод хэзээ ч боол.
Зочин 2021-02-25 202.126.90.101
Больж үз.