Дуучин Стиви Вондер АНУ-д ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрсэн гэх шалтгаанаар гэр бүлээрээ Гана руу бүрмөсөн нүүхээр болжээ. Домогт дуучин тэрбээр аль эртнээс л баруун Африкийн Гана улс руу нүүх талаар үе үе ярьдаг байсан ч АНУ-д амьдарсаар байсан юм. Харин энэ удаад тэрбээр нэг мөсөн шийдсэн бололтой.
Өдгөө 70 настай, 25 удаагийн Грэммийн шагналт тэрбээр АНУ-д арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэл хэрээс хэтэрсэн хэмээн дүгнэж яаралтай “дүрвэхээс” өөр аргагүй боллоо хэмээн ярьжээ.
Өмнө нь Стиви Вондер ток шоунд оролцож байхдаа Гана улсын талаар хэд хэдэн удаа дурсаж байсан юм. Тэрбээр “Гана руу явахаасаа өмнө Америкийг жаргалтай орон болохыг нэг харах юмсан. Учир нь би нүүх гэж байгаа. Би үр хүүхдүүдээ болон ач зээ нараа “Намайг хүндлээч, намайг хараач, намайг үнэлээч, би ч гэсэн хүн, би ч гэсэн чухал” хэмээн хэлж Америкт амьдруулахыг хүсэхгүй байна" хэмээн ярьж байжээ. Мөн тэрбээр Гана улсад АНУ-ынхаас илүү хүнлэг нийгэм бий хэмээн хэлж байсан удаатай.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ