Кайри Өрвин NBA-ийн логонд Кобиг мөнхлөх хүсэлтэй | News.MN

Кайри Өрвин NBA-ийн логонд Кобиг мөнхлөх хүсэлтэй

Кайри Өрвин NBA-ийн логонд Кобиг мөнхлөх хүсэлтэй

Кайри Өрвин NBA-ийн логонд Кобиг мөнхлөх хүсэлтэй

Өнөө цагийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Кайри Өрвин NBA-ийн логог өөрчлөх хүсэлтэй байна. Тэрбээр өнөөдөр/2021.02.25/ инстаграм хуудаснаа Тайсон Бекийн урласан Коби Брайантын зурагтай NBA-ийн логог нийтэлж, “Ийм зүйл болох ёстой. Бусдын юу гэх нь хамаагүй. Хар хаад энэ лигийг бий болгосон” хэмээжээ.

Түүний энэхүү санаа Коби Брайантын бэлэвсэн эхнэр Ванессад таалагдсан бөгөөд тэрбээр “Таалагдаж байна, Кайри” гэжээ.

Одоогийн NBA-ийн логонд домогт Жерри Уэстийн дүр мөнхөрсөн байдаг. Лэйкерс багт 14 улирлыг өнгөрүүлсэн Уэст өдгөө Голден Стэйт Уорриорс багийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Харин энэхүү логог 1969 онд урласан Алан Сьегел бүтээлдээ өөрчлөлт оруулахаас татгалзахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Би энэ логог бүтээснээрээ бахархдаг. Дэлхий нийтийн хэзээний танил болсон бүтээл. Хэрэв лигийн комиссар зөвшөөрч, одоогийн тамирчид логонд өөрчлөлт оруулж, Коби шиг сагсан бөмбөгт өөрчлөлт авчирсан хүнийг мөнхөлмөөр байвал би дуртайяа дэмжинэ” гэв.

NBA-ийн зүгээс Коби Брайантад хүндэтгэл үзүүлэн, “Бүх оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг түүний нэрээр нэрлэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-02-25 202.179.15.71

harin tiim,zov sanaa bolovch,urt hel huzuu oroo n gedeg shig,iluu uym yarihiim

Avatar

Зочин 2021-02-25 192.82.69.128

КАЙРИ ӨНГӨНИЙ ЯЛГВАР ГАРГААД БАЙНА БУС УУ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж