Хятад эр салсан эхнэртээ гэрийн ажил хийсний төлбөр төлнө | News.MN

Хятад эр салсан эхнэртээ гэрийн ажил хийсний төлбөр төлнө

Хятад эр салсан эхнэртээ гэрийн ажил хийсний төлбөр төлнө

Хятад эр салсан эхнэртээ гэрийн ажил хийсний төлбөр төлнө

Хятадын шүүх салсан эхнэрт нь гэрийн ажил хийсний нөхөн төлбөрийг нөхрөөр нь төлүүлэх шийдвэрийг анх удаа гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхнэр нөхөр хоёр таван жилийн хамтын амьдралаа эцэслэхээр Бээжин хотын шүүхэд хандсан байна. Харин эхнэр нь таван жилийн хугацаанд угаах цэвэрлэх, хоол хийх, хүүхэд асрах зэрэг гэрийн ажил хийснийхээ нөхөн төлбөрт нөхрөөсөө 24700 ам.доллартай тэмцэх хэмжээний мөнгө нэмэмжилжээ. Эхнэрийнх нь хэлснээр энэ хугацаанд нөхөр нь гэрийн ажилд бараг оролцдоггүй байсан.

Бээжингийн шүүх эхнэрийн талд шийдвэр гаргаж, нөхрөөр нь нөхөн төлбөр төлүүлэхээр болсон байна. Гэхдээ мөнгөн дүнг бууруулж, 7700 орчим ам.доллартай тэнцэх хэмжээний байхаар шийдвэрлэжээ. Мөн тэд бүх хөрөнгөө тэгш хувааж, нөхөр нь хүүдээ сар бүр 300 орчим ам.долларын тэтгэмж төлөхөөр болсон байна.

Хятад улс саяхан Иргэний хэргийн хуулиа шинэчилсэн бөгөөд уг хуулийн хүрээнд гэрийн ажилд нөхөн төлбөр олгуулах анхны шийдвэр нь ийн гарсан байна. Энэхүү шийдвэрийг тус улсын иргэд ихэд сайшаан хүлээн авч байгаа ба зарим нь эхнэрийнх нь таван жилийн хөдөлмөрийг нь хэтэрхий багаар үнэлсэн хэмээн үзжээ. Шүүхийн зүгээс нөхрийнх нь орлогын хэмжээ, Бээжин хотын амьдрах өртгийн хэмжээг харьцуулж нөхөн төлбөрийн хэмжээг гаргаснаа тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Муу нэртэй эр 2021-02-25 202.9.46.34

Амьд явахад их юм үзэхнээ

Avatar

Зочин 2021-02-25 66.181.170.117

зөв

Avatar

Зочин 2021-02-25 202.9.47.27

эхнэр нь ч гэсэн 5 жил хороосон холныхоо мөнгийг төлөх хэрэгтэй байх,

Avatar

Зочин 2021-02-25 202.9.46.34

Тэгэлгүй яахав тэгэх ёстой юм чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж