Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө газардлаа. Тусгай үүргийн нисэх онгоцоор нийт 254 иргэн эх орондоо ирсэн юм.
Тодруулбал, БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42 иргэн эх орондоо иржээ. Иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарласан байна.
Б.ЦЭЦЭГ