Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч “Астразенека” вакцин хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч “Астразенека” вакцин хийлгэжээ

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч “Астразенека” вакцин хийлгэжээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрсөн Лхагва гариг (2021.02.24)-т Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч Covid-19-ийн эсрэг “Астразенека” вакцин хийлгэсэн байна.

Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ)-нд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламжаар 100 мянган тун вакцин хандивласан. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна. Манай улс хэдий 10 гаруй сарын хугацаанд Covid-19-ийг алдалгүй барьж чадсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сараас дотооддоо алдсан. Энэ бэрх цагт тус буцалтгүй тусламж нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа ямар өндөр түвшинд байдгийг бүс нутагт харуулсан тод жишээ боллоо. Бид тус вакцинаар эхний ээлжид цар тахлын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, мэргэжилтнүүдээ хамруулахаар төлөвлөсөн. Цаашдаа нийт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг шат дараатайгаар вакцинжуулах ажлыг хийх болно” хэмээн хэлсэн билээ.

БХЯ-наас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсний дараа алба хаагчдынхаа хүсэлтийг харгалзан вакцинжуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж